Хоёрдугаар сарын 16-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэвтэй уулзалт хийлээ. Уг уулзалтаар хоёр улсын гааль, татварын салбарын солилцоо, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх талаар харилцан санал бодлоо солилцов. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Улс төрийн газрын дарга Гу Имин, Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Н.Өнөрцэцэг нар уулзалтад оролцов.

Элчин сайд Шин Хаймин Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэвт мөн түүгээр дамжуулан тус газрын нийт ажилчдад сар шинийн мэнд хүргэлээ. Мөн хэлэхдээ, Миний бие өнгөрсөн жилийн 8 дугаар сард Монгол Улсад ирж шинэ албан тушаалаа хүлээн авсан үед, Ши Жиньпин даргын Монгол Улсад хийсэн айлчлалын нэг жилийн ой зэрэг тохиож, энэ нь миний Монгол Улс дахь хувь ерөөл болсон билээ. Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр улсын харилцаа амжилттай хөгжиж, ялангуяа 2014 оны Ши Жиньпин даргын Монгол Улсад хийсэн айлчлалаар хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулж, харилцааны түүхэн шинэ үед шилжсэн юм. Хоёр талын хамтын хүчин зүтгэл дор, Хятад, Монголын эдийн засаг, худалдаа амжилттай хөгжиж, Хятад улс урт хугацааны туршид Монгол Улсын хамгийн том худалдааны түнш мөн хамгийн том хөрөнгө оруулагч байсаар ирсэн бөгөөд Монгол Улсын нийт гадаад худалдааны хагасаас илүүг Хятад улстай хийсэн гадаад худалдаа эзэлж байна. Хятад, Монгол хоёр улсын гааль болон татварын салбар нягт хамтын ажиллагаатай байж, хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцааны хурдацтай хөгжилд хамгаалах үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн тэрээр хэлэхдээ, шинэ жилдээ Хятадын тал Монгол Улстай нягт уялдаатай байхад бэлэн байгаа бөгөөд, хоёр улсын тэргүүний нийтлэг үзлийг хамтран хэрэгжүүлж, гааль болон татварын салбарын солилцоо, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж хөгжүүлэн, Хятад, Монгол хоёр улсын харилцааны зогсолтгүй хөгжлийн төлөө шинэ хувь нэмрээ оруулах болно. Цаашдаа Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар Хятадын хөрөнгө оруулалттай байгууллага Монгол Улсад хөрөнгө оруулж үйл ажиллагаа эрхлэхэд үргэлжлүүлэн идэвхтэй дэмжлэг үзүүлж, зарим асуудлыг зөв тодорхой шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна гэдгээ илэрхийллээ.

С.Пүрэв Элчин сайд Шин Хаймин болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны бүх дипломат ажилчдад сар шинийн мэнд хүргэж, Ши Жиньпин даргын Монгол Улсад хийсэн айлчлал түүхийн ач холбогдол бүхий айлчлал байсныг илэрхийллээ. Мөн хэлэхдээ, Ши Жиньпин дарга Хятад Улс "элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй" бодлогоо идэвхтэй хэрэгжүүлэн, Монгол Улсад дэмжлэг туслалцаа үзүүлж, хамт хөгжинө гэдгээ илэрхийлсэн. Энэхүү бодлого нь Монголын өргөн олон ард түмний дэмжлэгийг хүлээсэн. Монгол Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжсөөр байна. Ялангуяа, эдийн засаг, худалдааны бодит хамтын ажиллагаа тогтвортой урагшилж хоёр орны ард түмэнд үр ашгийг авчирсан юм. Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар нэгдэн байгуулагдаад удаагүй байгаа бөгөөд Хятадын талын холбогдох байгууллагатай хамтран бүх төрлийн солилцоо хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр талын эдийн засаг худалдааны бодит хамтын ажиллагааг хөгжүүлж харилцан ашигтай байдлыг биелүүлэхэд бэлэн байна. Хятадын хөрөнгө оруулалттай байгууллага Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмрийг оруулж, Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар, тэдний Монгол Улсад хөрөнгө оруулалт хийн үйл ажиллагаа эрхлэхийг дэмжих төдиигүй сайн үйлчилгээгээр хангах болно гэв.
