Ши Жиньпин Назарбаевт баяр хүргэв
2015-04-29 09:52
Дундад улсын дарга Ши Жиньпин 4 дүгээр сарын 28-ны өдөр Казахстаны ерөнхийлөгч Назарбаевтэй утсаар ярив.
Назарбаев Казахстаны ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд Ши Жиньпин баяр хүргэсэн байна. Ши Жиньпин хэлэхдээ: -Сүүлийн жилүүдэд Дундад Казахстаны улс төрийн итгэлцэл, стратегийн харилцаа улмаар гүнзгийрч, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаа бүх талаар өрнөж байна гэжээ.
Ерөнхийлөгч Назарбаевийн удирдлагаар Казахстаны олон төрийн ажил ихээр хөгжсөн, Казахстан "Гэрэлт зам"-аар үргэлжлэн урагшилж, тасралтгүй шинэ амжилт бүтээнэ гэдэгт итгэж байна гэж Ши Жиньпин хэлжээ.
Дундад улсын урт хугацааны дэмжлэгт баярлан талархаж байгаагаа Назарбаев илэрхийлэв.
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
