Ши Жиньпиний "Засаглалын тухай өгүүлэх нь" ном гадаадын олон хэлэнд нийтдээ 300 гаруй мянган хувь хэвлэгдсэн тухай сэтгүүлч саяхан Дундад Улсын Гадаад хэлний хэвлэлийн хорооноос мэдээллээ. Энэ бол өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойш Дундад улсын удирдагчийн ном бүтээл гадаадад хамгийн олон тоо ширхгээр нийтлэгдэж байгаа тохиолдол юм.
Эх сурвалжийн дагуу, 2014 оны 10-р сарын эхээр Дундад Улсын Гадаад хэвлэлийн хороо Франкфуртын номын үзэсгэлэнд Ши Жиньпиний "Засаглалын тухай өгүүлэх нь" гэдэг номыг олон хэлээр анх нийтэлсний дараа танилцуулах, судлах хурлыг олон удаа зохиож, өдгөө нэгэнт Франц, Орос, Камбож, Пакистан, Беларусь зэрэг оронд шинэ номын нээлтийн ёслол, судлан ярилцах хурал хийсэн бол энэ онд болох Лондонгийн номын үзэсгэлэн, Америкийн номын үзэсгэлэн, Франкфуртийн номын үзэсгэлэнд танилцуулах болно.
Одоо уг ном Англи, Франц, Орос, Араб, Испани, Португали, Герман, Япон хэлээр дэлхийн 30 гаруй улс орон, бүс нутагт хэвлэгдээд байна.

