04-р сарын 08-нд Хятадын нийт армийн ахлах офицеруудад зориулсан сургалт Батлан хамгаалахын их сургуульд нээлтээ хийлээ. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин сургалтын нээлтийн ёслолд оролцож, чухал үг хэллээ.
Ши Жиньпин онцлохдоо, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалаар удирдамж болгож, шинэ эриний армийг хүчирхэгжүүлэх үзэл санааг гүнзгий хэрэгжүүлж, сахилга бат, улс төрийн сургалт, зохион байгуулалтыг гүнзгийрүүлж, армийн офицер, боловсон хүчний хувьсгалч чанарыг бэхжүүлэн төлөвшүүлж, ардын армийн цэвэр ариун, нэр төртэй уламжлалыг ямагт хадгалан, арми байгуулагдсаны 100 жилийн ойг улс төрийн шинэ өнгө төрхөөр угтахыг онцолжээ.
Ши Жиньпин онцлохдоо, нам, зэвсэгт хүчин бол үзэл санаа, итгэл үнэмшлээр нэгдэн бүрэлдсэн. Иймээс нам, армид элсэгч хэн боловч марксизмд тууштай итгэж, намын үзэл баримтлал, зохион байгуулалт болон үйл хэрэгт чин үнэнч байх ёстой. Мөн намын шинэчлэлийн онолыг гүнзгий судалж, түүнд шингэсэн марксизмын байр суурь, үзэл санаа, арга зүйг бүрэн эзэмшин, онолын гүнзгий ойлголтоор улс төрийн бат бөх байр суурийг хангах шаардлагатай гэжээ.
