solongonews
Алсаас ирсэн зочид
2015-05-25 17:12
БНДАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 23-нд Бээжингийн Ардын Их хурлын ордонд Дундад Японы найрсаг солилцооны хуралд оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ:
-2000 жилийн өмнө, Дундад улсын гүн ухаантан, их сэтгэгч Күнз: “Алсаас зорин ирсэн найзуудаа хараад аз жаргалтай санагдах ёстой” гэж хэлсэн байдаг. Өнөөдөр Японы бүх салбарын 3000 гаруй зочид Бээжинд морилон саатаж, Дундад Японы найрсаг харилцааны хурлыг зохион байгуулж байгаад сэтгэл хангалуун байна.

- Дундад Япон бол хөрш зэргэлдээ 2 000 гаруй жилийн туршид энх тайвнаар найрамдал орших нь хоёр орны ард түмний гол хүсэл зорилго байсан. Хоёр орны хоорондын харилцаа харилцан бие биеэсээ суралцан, туршлагаа солилцож, өөр өөрийн хөгжлөө ахиулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулсан билээ. Дундад Японы найрсаг үйл хэрэг хоёр орны ард түмэнд ашигтай төдийгүй Ази тив, дэлхий дахинд ч ашигтай гэдгийг түүх гэрчилсэн. Үүнийг бид нандигнан хамгаалж, цаашид ч хамгаалахын тулд цуцалтгүй хүчин зүтгэл гаргах хэрэгтэй. Хоёр орны хөгжлийн сайн сайхан ирээдүйг хамтаар байгуулж Ази тив, дэлхийн энх тайванд зохих хувь нэмрээ оруулах  нь зүйтэй гэжээ.

        Японы Либераль Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Тошихиро Никай хэлэхдээ:

-Энэ удаагийн Япон Дундадын найрсаг солилцооны хурал маш амжилттай юм. Японы олон нийт идэвхтэй оролцсон байна. Дундадын Засгийн газар энэ хурлыг чухалчилж дэмжиж байгаад талархаж байна. Ши Жиньпин дарга маш чухал үг хэллээ. Бид Япон Дундадын найрамдалт харилцааг улам хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллах болно. 

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл