solongonews
Хятад, Сейшелийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
2026-07-01 09:57
Хятад, Сейшелийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна.

Хятад улсын дарга Ши Жиньпин, Сейшелийн Ерөнхийлөгч Патрик Херминие нар 06-р сарын 30-нд харилцан баярын цахилгаан илгээж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв.

Ши Жиньпин баярын цахилгаандаа “ Сүүлийн 50 жилийн хугацаанд олон улсын нөхцөл байдалд гарсан өөрчлөлтөөс үл хамааран Хятад, Сейшел харилцан итгэлцэн туслалцаж, хоёр орны найрамдал бат бөх байсаар ирлээ. Хятад, Сейшелийн харилцааны хөгжилд миний бие өндөр ач холбогдол өгдөг бөгөөд Ерөнхийлөгч Патрик Херминиетэй хамтран зүтгэж, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг шинэ эхлэл болгон, Хятад, Сейшелийн стратегийн түншлэлийн харилцааг шинэ өндөрлөгт хүргэн, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тусаа өгөхөд бэлэн байна” гэжээ.

Патрик Херминие хэлэхдээ “ Сейшел нь нэг Хятадын зарчмыг хатуу баримталж, "Бүс ба Зам" -ыг хамтран бүтээн байгуулах санаачилга болон Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, улмаар хоёр орны харилцааг цаашид гүнзгийрүүлэхэд бэлэн байна” гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл