solongonews
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тусгай нисэх онгоцоор Бээжинд хүрэлцэн ирлээ
2026-05-14 09:57
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тусгай нисэх онгоцоор Бээжинд хүрэлцэн ирлээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 05-р сарын 13-ны орой тусгай нисэх онгоцоор Бээжинд хүрэлцэн ирлээ.

Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 05-р сарын 13-наас 15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.

Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл