solongonews
Жао Лэжи Ли Жэ Мёнтэй уулзав
2026-01-07 15:59
Жао Лэжи Ли Жэ Мёнтэй уулзав

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжи 06-ны өдөр Бээжин хотноо Бүгд Найрамдах Солонгос Улсын ерөнхийлөгч Ли Жэ Мёнтэй уулзав.

Жао Лэжи хэлэхдээ “ БНХАУ, БНСУ дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд найрсаг хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааны тод өнгө байсаар ирлээ. Өчигдөр дарга Ши Жиньпин та нар уулзаж, БНХАУ–БНСУ-ын харилцааны цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлж, шинэ зураглалыг хамтдаа гаргалаа. Хятадын тал БНСУ-тай хамтдаа хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хүрсэн чухал нийтлэг ойлголцлыг бүрэн хэрэгжүүлж, хөршийн найрсаг харилцааг тууштай бэхжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон нийтийн найрамдлын суурийг бататган, БНХАУ, БНСУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг тогтвортой, алсын хараатай хөгжүүлэхэд бэлэн байна. Мөн Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь БНСУ-ын Үндэсний Ассамблейтай дээд түвшний харилцаа, олон шат, олон салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн өргөжүүлж, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагаанд хууль эрх зүйн баталгаа бүрдүүлэхэд бэлэн байна”гэв.

Ли Жэ Мён хэлэхдээ “Ши Жиньпин даргатай уулзахдаа БНХАУ,БНСУ-ын харилцааг цаашид хөгжүүлэх талаар чухал нийтлэг ойлголцолд хүрсэн бөгөөд БНСУ-ын тал Хятадын талтай эдийн засаг, соёл зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хууль тогтоох байгууллага, улс төрийн намуудын солилцоог бэхжүүлэн, иргэд хоорондын харилцааг өргөжүүлж, хоёр улсын харилцааг улам сайн урагшлуулахад бэлэн байна” гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл