12 дугаар сарын 16-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Жэжян мужийн Үжэнь хотод болж буй Дэлхийн интернэт сүлжээний II хурлын "Интернэтийн гэрэл гэгээ" яармагтай танилцах үеэр, интернэт сүлжээ хүмүүсийн амьдралыг асар их өөрчилж, олон салбарын инновацийн хөдөлгүүр болсон. Бид интернэт сүлжээний дагуулж буй нөхцөл боломжийг ашиглан инновацийн хөгжлийг гүнзгийрүүлэх хэрэгтэй гэж онцолжээ.
Ши Жиньпин дарга мөн өдрийн үдээс хойно яармагийн газар очиж, "Хөгжлийн үзэл баримтлал"-ын үзэсгэлэнтэй танилцаж, дараа нь "Интернет +" сэдэвт үзэсгэлэнгийн хэсэгт хүрч, гадаад дотоодын нэрт аж ахуйн нэгжүүдийн шинэ технологийн үр бүтээлүүдтэй танилцан, холбогдох мэргэжилтэн, бизнесменүүдтэй уулзжээ. "Инновацийн шинэ бүтээгдэхүүн, мэргэжил технологи танилцуулан зарлах хэсэгт хүрэхэд аж ахуйн нэгжийн ажилтан тэргүүний технологи болон бүтээгдэхүүнээ танилцуулсан байна.
