Дундадын ГХЯ болон Америкийн Цагаан ордон, Америкийн ерөнхийлөгч Обамагийн урилгаар Дундад улсын дарга Ши Жиньпин 22-25-ны өдрүүдэд Америкт төрийн айлчлал хийхээр өнөөдөр Бээжингээс мордов. Дарга Ши Жиньпин 26-28-ны өдрүүдэд НҮБ байгуулагдсан 70 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээнд оролцох аж. Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал нь Дундад, Америкийн найрсаг хамтын ажиллагаанд төдийгүй, дэлхийн энх тайвны хөгжилд ч тустай. Мөн хоёр орны харилцаа, дэлхийн энх тайван хөгжлийн үйл явцад чухал ач холбогдолтой айлчлал болох бөгөөд энэ нь түүний Дундадын хамгийн дээд удирдагч хүний хувиар Америкт хийх анхны төрийн айлчлал, мөн НҮБ-ын төв байранд хийх анхны айлчлал юм. Ши Жиньпин өнгөрсөн 30 жилийн хугацаанд АНУ-д нийт 6 удаа айлчилсан байна. Тухайн үеийн үйл хэрэг, зургийг та бүхэнд хүргэж байна.

1985 онд 32 настай Ши Жиньпин Дундад улсын Хэбэй мужийн Жэн Дин шяний нарийн бичгийн даргын тушаалд байхдаа таван хүний баг дагуулан АНУ-ын Iowa мужид очиж, тухайн орон нутгийн хөдөө аж ахуйн мэргэжилтэй танилцав.

1985 оны айчлалын үеэр

Тухайн орон нутгийн хэвлэл мэдээлэлд

1992 оны 9 дүгээр сарын 10-нд Дундад улсын Фү Жөү хотын нарийн бичгийн даргын тушаалд байсан Ши Жиньпин Фү Жөү хотын Эдийн засаг, худалдааны салбарын төлөөлөгчдөө дагуулан АНУ, Канад улсад айлчлал хийв.

1993 онд Фү Жөү хотын нарийн бичгийн даргын тушаалд байсан Ши Жиньпин АНУ-ын Tacoma хотод айлчилж, хотын дарга Connie Bacon-той уулзав.

2006 оны 5 дугаар сарын 6-нд Ши Жиньпин Жэ Жян мужийн нарийн бичгийн даргын тушаалд ажиллаж байхдаа АНУ-д айлчлав. Ши Жинпин New Jersey мужийн даргатай уулз аж байгаа нь.

Ши Жиньпин Нью-Йорк хотод зохион байгуулсан "2006 АНУ, Дундад улсын Жэ Жяний долоо хоног" нээлтийн ёслолд оролцов.


2012 оны 2 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд Дундад улсын дэд даргын тушаалд ажиллаж байсан Ши Жиньпин АНУ-д айлчлав. Энэ удаагаа тэрээр Лос-Анжелес, Вашингтон зэрэг АНУ-ын олон газарт хүрэв.


2013 оны 6 дугаар сард Ши Жиньпин Латин Америк дахь айлчлал хийхээр явахдаа, АНУ-д очиж, Америкийн ерөнхийлөгч Обаматай уулзав.
