solongonews
Жао Лэжи Мишеал Мартинтай уулзав
2026-01-07 16:22
Жао Лэжи Мишеал Мартинтай уулзлаа

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжи 06-ны өдөр Бээжин хотноо Ирландын ерөнхий сайд Мишеал Мартинтай уулзав.

Жао Лэжи:

- Хятад, Ирланд хоёр улс уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд дипломат харилцаа тогтоосноос хойших 40 гаруй жилийн хугацаанд харилцан хүндэтгэлтэй, эрх тэгш харилцаж, хоёр талын харилцаа тогтвортой хөгжсөөр ирлээ. Өчигдөр Ши Жиньпин дарга та нар уулзаж, хоёр улсын харилцааны хөгжлийн шинэ зураглалыг тодорхойллоо. Хятадын тал Ирландын талтай хамтдаа хоёр улсын удирдагчдын хүрсэн нийтлэг ойлголцлыг хэрэгжүүлж, харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэн, харилцан ашигтай, хамтдаа хожих хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Ирландын харилцан ашигтай стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхэд бэлэн байна. Мөн Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь Ирландын парламенттай харилцаа холбоогоо бэхжүүлж, хууль тогтоох, хяналт тавих болон төр улсыг удирдах туршлагын солилцоог өргөжүүлэн, хоёр улсын бодит хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлэв.

Мишеал Мартин Хятадын хөгжил үнэхээр бахархам амжилтын түүх гэдгийг тэмдэглээд, Ирланд улс “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Хятадын талтай бүхий л салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хууль тогтоох байгууллагуудын харилцааг бэхжүүлэн, харилцан хүндэтгэлийн зарчмаар хоёр талын хамтын ажиллагааг илүү бодит үр дүнд хүргэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл