solongonews
Ши Жиньпин Гана улсын ерөнхийлөгч Жон Махаматай уулзав
2025-10-14 15:47
Ши Жиньпин Гана улсын ерөнхийлөгч Жон Махаматай уулзлаа.

Өнөөдөр буюу 10-р сарын 14-ний үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин дэх Ардын их хурлын ордонд Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадад ирсэн Гана улсын ерөнхийлөгч Жон Махаматай уулзав.

Ши Жиньпин дарга:

- Энэ жил Хятад, Гана дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Хоёр орны ахмад үеийн удирдагчдын биечлэн бий болгосон Хятад, Гана улсын найрамдал цаг хугацааны явцад улам бэхжиж байна. Гана улс өөрийн орныхоо нөхцөл байдалд тохирсон орчин үеийн хөгжлийн замаар замнахыг Хятад улс тууштай дэмжиж, Гана улстай бүх салбарын хамтын ажиллагааг сайжруулж, шинэ эриний бүх нөхцөл байдал дахь Хятад-Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа бий болгох талаар илүү их хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна гэж хэллээ.

Дарга Ши Жиньпин онцлохдоо:

- Хятад улс Африк тивтэй хамтран ажиллахдаа бодитой, үнэнч шударга, ойр дотно, зөв ​​шударга, нэгдмэл ашиг сонирхлын зарчмыг хэзээд баримталж, Гана улстай улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, хоёр талын язгуур ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй томоохон асуудлаар бие биенээ дэмжихэд Хятад улс бэлэн байна. Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг хоёр тал хамтдаа хэрэгжүүлж, хамтын ажиллагааны олон талт загварыг хайн судлах ёстой. Уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, загасны аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Гана улс баялгийн давуу талаа хөгжлийн эрч хүч болгон хувиргахад тусалж, байгалийн баялгийг хөгжүүлэх болон байгаль орчныг хамгаалахыг үр дүнтэй уялдуулж, хоёр орны хамтын ажиллагааг ахиулан өндөр чанартай хөгжүүлэх ёстой. Дэлхийн засаглалын санаачилгыг хамтдаа хэрэгжүүлж, илүү шударга, зүй зохистой дэлхийн засаглалын тогтолцоо байгуулахыг дэмжих ёстой. Эдийн засгийн түншлэлийн харилцааг хамтдаа хөгжүүлэх хэлэлцээр эртхэн үр дүнд хүрэхийг зохицуулах талаар хоёр тал зарчмын хувьд зөвшилцөлд хүрч, Хятад улстай дипломат харилцаатай Африкийн орнуудын бараа бүтээгдэхүүнд 100 хувь тэг тарифын арга хэмжээ хэрэгжүүлэх явдлаас Гана улс тун удахгүй ашиг хүртэхийг хүсэж байна гэж хэллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл