solongonews
Ши Жиньпин, Ли Кэчян нарын нам төрийн удирдагчид хянан зөвлөх хуралд оролцлоо
2016-03-11 11:16
Ши Жиньпин, Ли Кэчян нарын нам төрийн удирдагчид хянан зөвлөх хуралд оролцлоо.

Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Ван Чишань, Жан Гаоли нарын нам төрийн удирдагчид 10-ны үдээс өмнө XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцсон байна.

ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин Хөхнуур мужийн төлөөлөгчдийн хянан зөвлөх хуралд оролцов. Дарга Ши Жиньпин төлөөлөгчдийн хэлсэн үгийг сонсож тэдэнтэй санал бодлоо солилцжээ. Тэрээр юуны өмнө БХАТИХ-ын Байнгын хорооны нэг жилийн ажлыг бүрэн нотолсон байна. Хөхнуурын ажлын талаар Ши Жиньпин хэлэхдээ, улс орны гол чадавхын бүсийн төлөвлөгөөгөө гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, экологийн хамгаалалт, ядуурлыг бууруулах ажлыг сайн хийж, үндэстний газар нутгийн хөгжлийг сайн ахиулах хэрэгтэй гэжээ.

ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын Хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян, ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын Хорооны гишүүн, БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Жан Дэжян, ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын Хорооны гишүүн, ТХ-ны Сахилга Бат Шалгах Хорооны нарийн бичгийн дарга Ван Чишань, ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын Хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Жан Гаоли нар Шиньжян, Шааньши, Жянсү, Төвдийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт тус тус оролцсон байна.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл