
ДКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Дундад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 20-ний өдрийн үдээс өмнө Макао эх орондоо буцсаны 15-жилийн ойг тэмдэглэх хурал жич Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн 4 дэх хугацааны захиргааны тангараг өгөх ёслолд оролцож үг хэлэв.
Ши Жиньпин дарга хэлэхдээ: -15 жилийн турш Төв засгийн газар жич дотоодын бүс нутгуудын хүчтэй дэмжлэгээр мөн Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн гүйцэтгэгч захирлаар ахлуулсан засгийн газрын удирдлага доор Макаогийн нийгмийн эл салбарын хүмүүс эе нэгдэлтэй хамтран ажиллаж, “Нэг үндэстэн, хоёр зүйлийн тогтолцоо”-г идэхтэй дэмжиж, үр өгөөжтэй өндөр амжилтад хүрч чадсан. Энэхүү 15 жидийн хугацаанд Макаогийн нийгмийн эл талд гүнзгий өөрчлөлт гарсан, гадаад орчинд ч гүнзгий өөрчлөлт гарсан. Түүхийн шинэ эхлэл цэг дээр, Макаогийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн таатай нөхцөл байдлыг нэгтгэн дэмжихэд цаашид улам чармайн ажиллаж, Макаогийн урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хангахад илүү хатуу суурийг тавих хэрэгтэй гэв.
Дундад улсын дарга Ши Жиньпингийн хяналт доор Цүй Ши-ань тангараг өргөж Макаогийн онцгой бүсийн 4 дэх засаг дарга болов.

