
Дундад улсын Коммунист Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Дундад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Үндэсний музейд “Хөгжил цэцэглэлтийн зам” өргөн хэмжээний үзэсгэлэн сонирхох үеэрээ “Дундадын мөрөөдөл” үзэл баримтлалыг албан ёсоор санал болгон дурдсан юм. Энэхүү саналыг санаачлан хэрэгжүүлээд одоо хоёр жил болж байна.
Олон улсын тавцанд “Дундадын мөрөөдөл” нь “Францын мөрөөдөл”, “Африкийн мөрөөдөл”, “Азийн мөрөөдөл” -тэй мөр зэрэгцэн Дундад улсын энх тайвнаар хөгжих үзэл баримтлал, байр суурийг харуулав.
“Дундадын мөрөөдөл” хэмээх шинэ үг богино хугацаанд хамгийн их эрэлт хэрэгцээтэй, түгээмэл үг болж хөгжив. Энэхүү ерөмдөг үгийн цаана Дундадын иргэдийн жаргалтай амьдрал, үндэстний хөгжил цэцэглэлтэд итгэсэн хүсэн тэмүүлэл цухуйж байдаг. Тиймээс зөвхөн шаргуу чармайн ажиллах нь энэхүү үзэл баримтлалыг хэрэгжүүлэх цорын ганц арга зам юм.
Шинэ үг түгээмэл үг болон хөгжсөн нь
Бээжингийн метронд явж байхад "Дундадын мөрөөдөл · метроны мөрөөдөл" гэсэн зар сурталчилгааны зургууд газар сайгүй харагддаг. Дундад улсын том жижиг гудамжуудаар алхаж явахад ч мөн тус газрынх нь нэрээр нэрлэн бичсэн “...мөрөөдөл” хэмээх үгсийг олж харах боломжтой юм. Бай Дү /Baidu/ сайтаас "Дундадын мөрөөдөл" гээд хайхад тайлбар, сэтгэгдэл, видео, дуу, ном, судалгаа зэрэг төрөл бүрийн хайлтын үр дүнгийн нийт тоо хэмжээ 2.7 саяас дээш гарч ирэх ба энэ нь "Дундадын мөрөөдөл"-ийн баялаг агуулга, уран сэтгэмжийг ил тод харуулж байна.
Хоёр жилийн хугацаанд “Дундадын мөрөөдөл” үзэл баримтлал Дундад улсын хэмжээнд хурдацтай хүрч байлаа.
"Дундадын мөрөөдөл" үзэл баримтлалыг санал болгон гаргаснаас хойш сар хүрэхгүй хугацаанд Дундад улсын газар болгонд түгсэн юм. Дундадын боловсролын яам, Үндэстний хэл бичгийн ажлын комиссоос нийтэлсэн “2012 оны Дундадын хэлний байдлын тайлан”-д “Дундадын мөрөөдөл” гэдэг үг тухайн жилийн хэрэглээний давтамжаар хамгийн хурдацтай хөгжиж буй шинэ үг болсон байна. 2013 он гэхэд “Дундадын мөрөөдөл” нь ижил бус байгууллагуудын сонин хэвлэл, аудио болон видео хэвлэл мэдээлэл, сүлжээний хэвлэл мэдээллийн янз бүрийн хувилбаруудын хамгийн их эрэлт хэрэгцээтэй үг болжээ.
“Дундадын мөрөөдөл” гэсэн үгний эрэлт хэрэгцээ эрс өссөний цаана Дундад улсын иргэд ч энэ үзэл баримтлалыг ихэд хүлээн зөвшөөрч байгаа юм.
Өнгөрсөн жилийн гуравдугаар сард Их Британи улсын хамгийн том зар сурталчилгаа WPP группийн нийтэлсэн: “Дундадын мөрөөдлийн хүчин чадал, боломж”-ын судалгааны тайланд Судалгаанд хамрагдсан Дундад улсын иргэдийн 92 хувь нь “Дундадын мөрөөдөл”-ийг ойлгосны дээр 80 хувь нь интернэтээс мэдээлэл авсан болохыг харуулж байгаа юм. Энэ тайлан нь мөн Дундад улсын иргэд “Дундадын мөрөөдөл”-ийг биелүүлэхэд бүрэн итгэлтэй байгааг харуулсан байна. Дундадын иргэдийн 42 хувь нь дахиад 10 жилийн дотор Дундад улс “Мөрөөдлийн төгс орон” болно гэдэгт итгэдэг. Тиймээс “Мөрөөдлийн төгс орон” нь “Дундад улсын үндэстний агуу их хөгжил цэцэглэлт”-ийн өөр нэг илэрхийлэл байж магад.
“Дундадын мөрөөдөл” юуны учир шуугиантай сэдэв болов
“Яо Вэнь Жяо Зы” нэрт хэл бичгийн сэтгүүлийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар “Дундадын мөрөөдөл” гэдэг үг маш хурдтай газар авч чадсан нь энэхүү үзэл баримтлалд хамрагдсан “Шинэ санаа, халуун дотно хэв маяг” бөгөөд энэ нь өргөн олон иргэдэд хялбархан хүлээн зөвшөөрөгдсөн байна. Ийнхүү “Дундадын мөрөөдөл” гэсэн үгнээс тоо томшгүй олон “... мөрөөдөл” гэсэн хувилбар үүсэн тарсан байна.
“Дундадын мөрөөдөл” нь зөвхөн шинэ үг төдийгүй эгэл жирийн, сэтгэлд халуун дулаахан хүчтэй, чадалтай үг юм.
Дундадын Коммунист Намын түүхэнд ийнхүү энгийн атлаа хүчтэй онол хэзээ ч дутагдаж байсангүй. Аль эрт хувьсгалт дайны үеийн ардын чөлөөлөх цэргийн шилдэг уламжлал, шаргуу дүрэм болох “Гурван том сахилга, найман төрийн болгоомж” ба Мао Зэдүнгийн коммунистуудад зориулан тогтоосон “Ард иргэдийн төлөө үйлчлэх” зарчим, Дэн Шяопингийн санал болгосон “Өөрчлөлт шинэчлэлт” шинэ цаг эриний бүтээн байгуулалтын чиг хандлага зэрэг товч онолуудын цаана бүр тодорхой түүхэн нөхцөл, бодит асуудлууд ба зорилтууд байдаг. Үүнээс бүх нам, бүх арми, бүх үндэстнүүдийн онолын сэтгэл нэгдэн бий болдог.
"Дундадын мөрөөдөл" гэдэг хэллэг Дундад улсын Коммунист Намын уламжлалын үндсэн дээр ард иргэдтэй цаашид ойр дотно болжээ. "Дундадын үндэсний сэргэн хөгжлийн хүсэл мөрөөдөл" нь Дундадын үндэсний зуу гаруй жилийн турших хүсэл, тэмцлийн түүхийг уламжилсан ба "Хоёр зуун жилийн" төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үргэлжлэл болжээ. "Ард иргэд өөрийнхөө хүсэл тэмүүллээ биелүүлэх боломжийг бий болгох" гэсэн санаачилга нь улс үндэстний хөгжил дэвшлийн үйл явцын дагуу хувь хүний үнэ цэнэ, хүсэл мөрөөдлөө ижил тэгш хөөцөлдөх үзэл баримтлалыг харуулав. Дундад улсын дарга Ши Жиньпингийн хэлсэнчлэн: -Ард иргэдийн жаргалд амьдралын хүсэл мөрөөдөл бол бидний хичээн чармайх зорилго мөн.
Өнгөрсөн жилийн зургадугаар сард “Гуан Дүн мужийн оршин суугчдын “Дундадын мөрөөдөл” үзэл баримтлалын ойлголтын судалгааны тайлан”-д олонх оршин суугчид өөрийн мөрөөдлөө “Дундадын мөрөөдөл”-тэй нягт холбоотой хэмээн илэрхийлж байгааг харуулав.
Энэ нь мөн Их Британи улсын WPP группийн судалгааны тайлангийн дүгнэлт юм. “Дундадын мөрөөдөл”-ийн хамгийн онцгой зүйл нь “Хувь хүний мөрөөдөл”, “Үндэстний мөрөөдөл” хоорондоо уялдаатай байдагт оршино. Онол нь хүмүүсийн сэтгэлийг нэгтгэсэн байх учиртай.
" Дундадын мөрөөдөл" дэлхийн нүдээр
"Дундадын мөрөөдөл" нь Дундадын иргэдийн анхаарлыг татсан төдийгүй гадаадынхны анхаарлыг ч ихэд татаж байв. Энэхүү шинэ үзэл санал чухам юуг харуулж байна вэ?
АНУ-ын "Wall street journal" сонин Дундад улсын нэгэн шинэ ээлжийн төвийн удирдлагуудын стратегийн алс хэтийн бодлогыг үнэлэхдээ: -Одоогийн байдлаар шинэ цаг эрин хэдийгээр хараахан ирээгүй байсан ч Ши Жиньпин дарга хүн бүхэнд хожим ирээдүйд үүсч мэдэх эрсдлээс сэрэмжлүүлэх ажлаа эхлүүлжээ" гэв. Энэхүү үнэлгээ нь Ши Жиньпин даргын Дундад улсын орчин үеийн түүхэн дэх гутаан доромжлогдсон түүхийн талаарх бодол сэтгэлээс үүсэлтэй.
"Wall street journal" сонинд мөн "Дундадын мөрөөдөл"-д "Дундадын эрмэлзэл" нь маш их хувь эзэлж байдаг. "Улс орны хөгжил, үндэстний цэцэглэлт"-ийг "Иргэдийн аз жаргал”-тай нэгтгэсэн нь Дундад улсын хөгжлийн явц дахь гүн харгалзлыг харуулж байна. 30 жилийн өмнө хүмүүс ахуйн хэрэгцээнд их анхаарал тавьдаг байсан бол одоо хүмүүс орчин ахуйн асуудал, улс төрийн үйл явц, аз жаргалант амьдралдаа анхаарлаа хандуулах болсон гэж байв.
"Дундадын мөрөөдөл" нь бүх Дундад улс, Дундадын үндэстний хамтын хүсэл тэмүүлэл, хөгжил дэвшлийн зорилго юм.
Хоёр жилийн туршид "Дундадын мөрөөдөл" тийм ч тодорхой ойлголтод хүрээгүй байсан бол аажмаар ойлгомжтой ил тод болж, төсөөллөөсөө өөрчлөлт шинэчлэлийг тууштай хэрэгжүүлж, хуулийн дагуу төр барих зураг төлөвлөгөөг боловсруулжээ. Хувь хүний болон зах зээлийн хязгаарлалыг арилгах нь тун олон нийгмийн эд баялгийг бий болгож, “Дундадын мөрөөдөл" мөн "Хувь хүний мөрөөдөл"-ийг биелүүлэх явдлыг дэмжих болно..
Мөрөөдөлтэй бол түүнийхээ төлөө тэмүүлэн хөөцөлдөх хэрэгтэй.
