Хятад улсын дарга Ши Жиньпин 8-р сарын 19-нд Бака Андраст цахилгаан утас илгээж, түүнийг Унгар улсын ерөнхийлөгч болсонд нь баяр хүргэлээ.
Дарга Ши Жиньпин Унгар улс бол БНХАУ-ыг хамгийн эрт хүлээн зөвшөөрсөн орнуудын нэг бөгөөд Хятад, Унгар хоёр орон олон жилийн уламжлалт найрамдалт харилцаатай байсаар ирснийг тэмдэглэв. Димпломат харилцаа тогтоосноос хойших 77 жилийн хугацаанд хоёр тал ямагт харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцаж, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрч, олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн билээ. Миний бие Хятад, Унгар хоорондын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж байгаа бөгөөд Бака Андрас ерөнхийлөгчтэй хамтдаа хичээн зүтгэж, уламжлалт найрамдлаа үргэлжлүүлэн, улс төрийн итгэлцэл болон олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад, Унгарын шинэ эриний бүх цаг үеийн иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтвортой урагшлахыг ахиулж, хоёр орны ард түмэнд илүү сайн ашиг тусыг бүтээхэд бэлэн байна гэж хэллээ.
