solongonews
ӨМӨЗО-ны XII удаагийн АТИХ-ын IV чуулганы зөвшилцөх 10 гол зүйл
2016-01-22 13:31
ӨМӨЗО-ны XII удаагийн АТИХ-ын IV чуулганы зөвшилцөх 10 гол зүйл

1 дүгээр сарын 21-ний үдээс өмнө ӨМӨЗО-ны XII удаагийн АТИХ-ын IV чуулганы хэвлэлийн бага хурлаар ӨМӨЗО-ны XII удаагийн АТИХ-ын IV чуулган 1 дүгээр сарын 23-29-ний өдөр болтол Хөххотод хуралдахыг мэдэгдэв.

Энэ удаагийн чуулганы гол үзэл санаа нь Бүх Хятадын Коммунист намын XVIII их хурал болон бүх Хятадын Коммунист намын XVIII их хурлын төв хорооны III, IV, V бүгд хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, Хятадын онцлогтой социализмын агуу их тугаа өндөрт мандуулж, Дэн Шяопингийн онол, “Гурвыг төлөөлөх” чухал үзэл, Хөгжлийн шинжлэх ухааны үзэл баримтлалаар үзэл сааны лидер болгож, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал яриа болон Өвөр Монголд айлчилсан үеийн чухал ярианы үзэл санааг гүнзгий хэрэгжүүлж, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны IX удаагийн XIV бүх гишүүдийн хурлын ажлын төлөвлөлтийг хэрэгжүүлж, “Дөрвөн бүх тал”-ын стратегийн төлөвлөлтийн эргэн тойронд, “Инноваци, эв нэгдэл, экологийн, нээлттэй, хамтран эдлэх” хөгжлийн үзлийг баримталж, үндсэн хууль болон хууль цаазаас олгосон эрх тушаалаа хариуцлагатай хянамгай гүйцэтгэж, ӨМӨЗО-ны бүх үндэстний ард түмэнтэй нэгдэн, тэднийг дайчилж, сахин хамгаалж, харилцан тусалж, зам нээн урагшилж, итгэл зоригоо хөвчилж, хүч чадлаа нягтруулж, “Арван гуравдугаар таван жил”-ийн эдийн засаг нийгмийн хөгжлийн шинэ дүр төрхийг нээж, чинээлэг нийгмийг байгуулж, хөгжсөн Өвөр Монголыг босгож, Хятад улсын умард орныг үзэсгэлэнтэй сайхан болгон хөгжүүлэхэд шинэ хувь нэмэр үзүүлнэ.

Энэ удаагийн чуулганы зөвшилцөх 10 гол зүйл:

Засгийн газрын ажлын тайлан, “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний хөтөлбөр, Өөртөө Засах Орны төлөвлөгөөний тайлан, төсвийн тайлан, АТИХ-ын Байнгын хорооны хурлын ажлын тайлан болон Өөртөө Засах Орны Ардын Дээд Шүүхийн ба Ардын Дээд Прокурорын ажлын тайлан зэрэг 7 илтгэл тайланг хянан баталж, Өөртөө Засах Орны АТИХ-ын байнгын хорооны хууль тогтоох дүрэмд засвар оруулж, холбогдох тусгай зөвлөл байгуулах болон ажилтны төлөвлөлт, сонгууль зэрэг багтана. Чуулганы зөвлөх зүйлийг үндэслэвэл, 7 өдөр хуралдаж нийт 5 удаагийн бүгд хурал болон 4 удаагийн тэргүүлэгчдийн багийн хурал төлөвлөжээ.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://www.mgyxw.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл