ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга, Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх ажлын Төв Хорооны удирдах хэсгийн дарга Ши Жиньпин 1 дүгээр сарын 11-нд уг хэсгийн XX хурлыг даргалан хуралдуулж чухал үг хэлсэн байна. Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх эхний 3 жил бол үндэс суурийг бэхлэх, нуруу тулгуурыг тавих 3 жил тул энэ онд өөрчлөлтийн гол цогцын хүрээ хэмжээг байгуулан бүрдүүлэх хэрэгтэй гэжээ.

ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх ажлын Төв Хорооны удирдах хэсгийн орлогч дарга Ли Кэчян, Лю Юньшань, Жан Гаоли нарын зэрэг удирдагчид уг хуралд оролцжээ.
Хурлаар "Засаглалыг ил болгох ажлыг бүх талаар ахиулах тухай санал", "Төрийн албан хаагчдын хуулийг сурч хэрэгжүүлэх ёс журмыг төгөлдөржүүлэх тухай санал" зэрэг баримт бичгүүдийг хэлэлцэн баталжээ.
