Хятад улсын дарга Ши Жиньпин Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силватай 01-р сарын 23-ны үдээс өмнө утсаар ярьсан байна. Ши Жиньпин дарга:
- Миний бие эрхэм ерөнхийлөгчтэй хамтдаа хоёр орны харилцааг илүү шударга дэлхий ертөнцийг бүтээхэд зориулж Хятад, Бразилийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахаа зарласан юм. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах ажил амжилттай эрчимжиж, хөгжлийн стратегийн уялдаа холбоо тасралтгүй гүнзгийрэн илүү бодитой болж, дэлхийн өмнөд хэсгийн орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон байна гэж тэмдэглэлээ. Дарга Ши Жиньпин:
- Хятад улс хэзээд Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын сайн найз, сайн түнш байж, Хятад-Латин Америкийн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулах ажлыг урагшлуулахад бэлэн байна гэж онцоллоо. Лула:
- Бразил улс Хятадын талтай нягт хамтран ажиллаж, НҮБ-ын эрх мэдлийг хамгаалж, БРИКС-ийн хамтын ажиллагааг бэхжүүлэн, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна гэж хэллээ.
