solongonews
Дундад-Туркийн эдийн засаг худалдааны форум болов
2015-07-31 14:45
Дундад-Туркийн эдийн засаг худалдааны форум өчигдөр Бээжинд болж өнгөрөв.

Энэ сарын 30-нд Дундад улсын дарга Ши Жиньпин Туркийн ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдогантай Бээжинд болсон Дундад-Туркийн эдийн засаг худалдааны форумыг даргалж үг хэлэв.

Ши Жиньпин: - Дундад, Турк хоёр улс Ази-Европын эх газрын зүүн баруун хоёр үзүүрт байрлаж, мөн эртний торгоны замын эхлэл төгсгөл цэг болж хүн төрөлхтний цэцэглэл, хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Өнөөдөр Дундад улсын ард түмэн "Хоёр 100 жил"-ийн төлөвлөгөөний зорилт тавин ажиллаж, Турк улс ч улсын зуун жилийн төлөвлөгөө боловсруулсан. Улс орныхоо хөгжлийг биелүүлэхийн тулд өөр өөрсдийнх нь хүчин зүтгэлээс салж чадахгүй бөгөөд олон улсын хамтын ажиллагаанаас ч салж чадахгүй гэлээ.

Эрдоган: - Дундад улсад хийж буй энэ удаагийн айлчлал минь Ши Жиньпин даргатай хоёр орны олон салбарын хамтын ажиллагаагаар нийтлэг ойлголтод хүрсний үр дүн гэж бодож байна. Ойрын жилүүдэд Турк, Дундад улсын эдийн засаг худалдааны харилцаа түргэн хөгжиж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь хоёр талын стратегийн хамтын ажиллагаа, харилцааны чухал салбар болон хөгжиж байна. Дундад улсын санаачилж буй "Нэг бүс нэг зам" төсөл болон торгоны зам санг дэмжиж, холбогдох хамтын ажиллагаанд оролцоход бэлэн байна гэлээ. 

Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл