Ши Жиньпин Вашингтонд очиж Америк дахь айлчлалаа үргэлжлүүлнэ
2015-09-25 12:16
НҮБ байгуулагдсан 70 жилийн ойн цуврал арга хэмжээнд оролцох болно.




Тухайн орон нутгийн цагаар 9 дүгээр сарын 24-ны өдөр Дундад улсын дарга Ши Жиньпин Вашингтонд хүрэлцэн очиж, Америк дахь айлчлалаа үргэлжлүүлж байна. Америкийн орлогч ерөнхийлөгч Biden гэргийн хамт ноён Ши Жиньпин болон түүний гэргийг нисэх онгоцны буудалд угтан авсан байна.
Вашингтон бол Ши Жиньпиний Америк дахь айлчлалын хоёрдугаар өртөө байж, үүний дараа тэрээр Нью-Йорк хотноо хүрч, НҮБ байгуулагдсан 70 жилийн ойн цуврал арга хэмжээнд оролцох болно.
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : politics.people.com.cn/n
Дэлгэрэнгүй үзэх
