solongonews
Ши Жиньпин Доминиканы ерөнхийлөгч Бертонтой уулзав
2025-10-14 16:24
Ши Жиньпин Доминиканы ерөнхийлөгч Бертонтой уулзав.

Хятадын дарга Ши Жиньпин өнөөдөр буюу 10-р сарын 14-ний өглөө Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор ирсэн Доминиканы ерөнхийлөгч Бөртонтой Бээжингийн Ардын их хурлын ордонд уулзлаа.

Дарга Ши Жиньпин:

- Доминикан бол Карибын тэнгисийн бүс дэх Хятад улсын сайн найз, сайн түнш юм. Дипломат харилцаа тогтоосноос хойших 20 гаруй жилийн хугацаанд хоёр улс ямагт бие биенээ харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцаж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж, олон салбарын солилцоо хамтын ажиллагаа өрнүүн хөгжиж, хоёр орны ард түмний найрамдал улам бүр гүнзгийрч, өөр өөр нийгмийн тогтолцоотой, том жижиг өөр өөр улс орнуудын найрсаг хамтын ажиллагааны үлгэр жишээг харуулсан юм. Доминикан улстай хамтран ажиллаж, хоёр орны харилцааг илүү өндөр түвшинд гаргаж, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тус бүтээхэд Хятадын тал бэлэн байна гэж хэлэв. 

Ши Жиньпин дарга:

- Хятад, Доминикан хоёр орон улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, төр улсын засаглалын туршлага солилцохоо эрчимжүүлж, засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн нам хоорондын харилцаа солилцоог эрчимжүүлэх ёстой. Доминикан улс уур амьсгалын өөрчлөлт, гамшгаас сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах чадвараа нэмэгдүүлэхийг Хятадын тал үргэлжлүүлэн дэмжиж, дэд бүтэц, цэвэр эрчим хүч, эрүүл мэнд эмчилгээ, хөдөө аж ахуй, эмэгтэйчүүдэд эрх мэдэл олгох зэрэг хамтын ажиллагааг нэмэгдүүлж, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг соёлын солилцоог нэмэгдүүлэхэд бэлэн байна. Олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлж, даян дэлхийн дөрвөн том санаачилгыг хамтдаа хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн бүтээн байгуулалтыг дэмжих ёстой. Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, эмэгтэйчүүдийн чадавхийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх ёсой гэж онцлон тэмдэглэв. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл