solongonews
Харилцаагаа чангатгаж, хамтын хөгжлийг ахиулна
2015-06-27 11:13
ӨМӨЗО-ны нарийн бичгийн дарга Ван Жүньээр ахлуулсан Өвөр Монголын төлөөлөгчдийн баг Оросын Холбооны Улсын Байгаль нуурын хилийн бүс нутагт айлчлав.

  

6 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны нарийн бичгийн дарга Ван Жүньээр ахлуулсан Өвөр Монголын төлөөлөгчдийн баг Оросын холбооны Байгаль нуурын хилийн бүс нутагт айлчлав. Айлчлалын хугацаанд Ван Жүнь Байгаль нуурын хилийн засаг захиргааны дарга, Хууль тогтоох хурлын тэргүүлэгч, Засгийн газрын 1-р орлогч дарга болон холбогдох байгууллага нэгжийн төлөлөгчидтэй уулзаж санал солилцсон байна. Ван Жүнь: - Дундад улсын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилсан “Торгоны зам эдийн засгийн бүс”-ийг байгуулах, Европ Азийн эдийн засгийн холбооны стратегийн бодлого байгуулсан нь Өвөр Монгол хийгээд Байгаль нуурын хилийн бүс хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хэлхээ холбоог чангатгах нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.
Мөн тэрээр хоёр талын нөхөрсөг хамтын ажиллагаанд бид итгэлтэй байна. Түүнчлэн хоёр улсын бүс нутгийн хооронд суурь төхөөрөмж, ашигт малтмал, эх баялгийг нээн ашиглах, боомтын эдийн засгийн хөгжил, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагаа, хөдөө аж ахуйг хөгжүүлэх зэрэг хүрээнд хамтран ажиллахад харилцан нийтлэг ойлголцолд хүрч, харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх төдийгүй Дундад, Орос тал бүрийн нөхөрсөг стратегийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.
ОХУ-ын албаны удирдлагууд ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн багийг хүндэтгэн хүлээн авч буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ, хоёр тал Дундад улсын “Нэг бүс нэг зам” болон Орос-Европ-Азийн эдийн засгийн холбооны стратегийн бодлогыг түшиглэн ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, хэлхээ холбоогоо баталгаажуулах тал дээр санал нэгтэй байгаагаа илэрхийлж, хоёр орны давуу талаа ашиглан хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : /Синхуй агентлаг/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл