ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 23-ны өдөр Бээжин хотноо Йорданы Хаан Абдулла II-ыг Хятадад айлчлах үеэр нь дагалдан ирсэн Йорданы Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Айман Сафадитай уулзав.
Ван И хэлэхдээ, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хаан Абдулла II-той тогтоосон найрамдал, харилцан итгэлцлийг эрхэмлэдэг. Хаан Абдулла II 11 жилийн дараа Хятадад дахин айлчилж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлал амжилттай болно гэдэгт итгэж байна. Хятад улс Йордан Хятадтай найрсаг харилцааг тууштай баримталж, нэг Хятадын зарчмыг чанд мөрдөж байгааг өндрөөр үнэлж байна гэв.
Сафади Хаан Абдулла II-ын Хятадад хийх айлчлалыг зохион байгуулахад Хятадын талаас үзүүлж буй халуун дотно, нягт нямбай бэлтгэлд талархал илэрхийлээд, Йорданы тал Хятадтай харилцах харилцааг чухалчилж, бүх салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Түүнчлэн Йорданы тал Ойрх Дорнодын асуудлаар Хятад улс идэвхтэй, хариуцлагатай үүрэг гүйцэтгэж байгааг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.
