Сүнь Тинжян 1914 онд Шаньдүн мужийн И Шүйд төржээ. 1945 оны 3 дугаар сард Найман замын цэрэгт оролцож, ангийн дарга, салааны командлагч, даргаар ажиллаж байжээ. Өнгөрсөнд чөлөөлөх дайн болон Солонгосын дайнд оролцож өнгөрчээ. Тэрбээр 1953 оны 12 дугаар сард цэргээсээ халагдан нутагтаа буцаж аж төрөн амьдарчээ. 1970 оны үеэр хүүгийнхээ хамт Жи Линь мужийн Дүньхуа хотын Да Ши Төү балгасны Минь Чян тосгонд хүрч амьдарсан байна.
- Би өөрийгөө ийнхүү өндөр насална гэж ер бодож байгаагүй, одоо гэхэд бие ч их тэнхлүүн байна. Энх тайван цаг үе болжээ. Би өөрөө ихэд сэтгэл хангалуун байна гэж энэ жил 101 нас сүүдэр зооглож яваа Сүнь Тинжян инээн ярина. Таван үеэрээ тав тухтай амьдралыг өнгөрүүлж байгаа ахмад цэрэг Сүнь Тинжян амьдралдаа тааламжтай, нийгэмд ханамжтай сэтгэл хангалуун өтлөх насаа өнгөрүүлнэ.
Бие эрүүл, ухаан саруул Сүнь Тинжянг харахад 100 насны босгыг давсан гэж итгэж ядмаар. 8 жил гаруйн цэргийн амьдралд Японыг эсэргүүцэх дайн, чөлөөлөх дайн, Солонгосын дайнд халуун амь, бүлээн цусаа үл хайхран тулалдаж явсан ба дайны гавьяа олон удаа байгуулсан Сүнь Тинжян өнөөдөр гэхэд мөн цэрэг эрийн жавхаагаа алдаагүй.
ХКН-ийн Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Дундад улсын тэргүүлэгч, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 9 дүгээр сарын 2-ны үдээс өмнө Ардын Их Хурлын Ордонд 30 нэр бүхий Дундад улсын ард түмний Японы эсрэг дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ой болж байгаа дашрамд ахмад дайчдад дурсгалын одон медаль гардуулсан ба ахмад цэрэг Сүнь Тинжян Японыг эсэргүүцсэн дайны ялалтад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн дурсгалын одон медалийг яруу алдартайгаар хүртээсэн байна.
