Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Ван Жүнь ӨЗО-ны дарга удирдлагуудын хамт энэ сарын 14-ний өдөр Хөххотын Шинь Чэн дүүрэгт мод тарих үйл ажиллагаанд оролцов. Ван Жүнь хэлэхдээ: - ХКН-ын удирдлагыг дагаж, ард иргэдийн хамтын хүчинд түшиглэн, Өвөр Монголыг үзэсгэлэнт сайхан болгон бүтээн байгуулахаар хичээн ажиллах хэрэгтэй гэжээ.
Өвөр Монгол нь чухал экологийн байр суурьтай төдийгүй экологийн орчин буурай байдаг онцлогтой аж. Ойн аж ахуйг хөгжүүлэх, мод тарих бол Хятад улсын умард бүс нутгийн экологийн хожмын ирээдүйн хөгжилтэй нягт холбоотой явдал болно.Өвөр Монголын Өөртөө Засах Орны бүх шатны дарга удирдлагууд дарга Ши Жиньпиний чухал зааврыг дагаж, үр хойчдоо буян үйлдэж, сайн модыг илүү тарьж, сайтар арчлан, Өвөр Монголоо ногооруулж, ард иргэдийн амьдралын орчинг сайжруулж, улсын умардын орон нутгаа үзэсгэлэнт сайхан болгон бүтээн байгуулах ёстой гэж чухалчилсан байна.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хороо, улс төрийн болон цэргийн удирдлага Чэ Хуасүн, Ли Жя, Жан Ли, Насанмөнх, Ян Жүншин, Жан Юаньжүн, Лю Хүй, Хурц, Ү Туаньин, Ван Юймин нар мод тарих үйл ажиллагаанд оролцсон байна.
