
Шиньхуа агентлагийн тоймч
Дахин уулзах нь хоорондын нөхөрлөлөө гүнзгийрүүлэх аз тохиол бөгөөд хамтын хөгжлийн төлөвлөгөөгөө зөвшилцөх алтан боломж юм. АПЕК-ийн СЕО-ийн дээд хэмжээний уулзалт Бээжинд болж байна. АПЕК-ийн худалдаа аж үйлдвэрийн салбарынхан нэг дор чуулж, бүс нутгийн тогтвортой хөгжлийн тухай санал бодлоо хуваалцан Ази-Номхон далайн бүс нутгийн мөрөөдлийн хүчээ нэгтгэн хамтдаа бий болгоно. Налгар намрын дэлгэр цагаар Бээжинд Ази-Номхон далайн бүс нутгийн харилцаа хамтын ажиллагаа тасралтгүй ажил хэрэгч болж байгааг баталсан бөгөөд их хурдаар шинэ ертөнц улам гүнзгийрч, Бээжин хотноо хамтдаа чуулан түүхэн шинэ хуудсыг бичиглэжээ.
“Их эрин үе их хэв маяг шаарддаг бол их хэв маяг их оюун ухаан шаарддаг. АПЕК-ийн орнуудын хөгжлийн хэтийн төлөв өнөөгийн шийдвэр, үйл ажиллагаанаас хамаарна. Бид нар тус нутгийн ард түмэнд Ази-Номхон далайн мөрөөдлийг бий болгон биелүүлэхэд нь хариуцна.” гэж Ши Жиньпин АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын нээлтийн үер хэлж, АПЕК-ийн бүс нутгийн хөгжилд нээгдэж буй боломж болон өрсөлдөөнд нарийн анализ хийн, бүс нутгийн тогтвортой хөгжлийг ахиулах гол болох санаачилгыг дурдаж, хэтийн төлөвлөгөөтэй, уудам багтаамжтай, боломжтой арга хэмжээнүүдийг ажил хэрэг болгон Ази-Номхон далайн бүс нутаг цаашлаад бүр дэлхий нийтэд Дундадын оюун ухааныг харуулж, Дундадын итгэл зүтгэлийг дамжуулан, Ази-Номхон далайн бүс нутгийн том гэр бүлийн хамтын хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд хөдөлгөх хүч нэмнэ.
Ази-Номхон далайн бүс нутгийн мөрөөдөл энэхүү том гэр бүлийн оюун санаа болон хувь заяаны хамтын ойлголтыг гүнзгий нэгтгэж, цаг үеийн хөгжлийн алхаанд нийцүүлэн, бүс нутгийн хөгжил дэвшилд түүхийн эрхэм зорилгыг гүйцэтгэж, Ази-Номхон далайн ард түмэнд илүү амар амгалан, аз жаргалтай амьдралыг авчрах болно. Ши Жиньпин дарга Ази-Номхон далайн бүс нутгийн мөрөөдлийн утга учрыг нарийн тайлбарлаж, Ази-Номхон далайн бүс нутгийн өнөөгийн хөгжлийн томоохон үүргийг гүйцэтгэн, хойшдын интеграцийн үйл явцын хэтийн байдлыг ажиглана. Бүс нутгийн ард түмний хамтын хүсэл мөрөөдлийг аль болох ил болгон хүний сайн сайхан хөгжлийн чиг хандлагад нийцүүлнэ. Энэ өөдрөг мөрөөдлийг биелүүлэх нь Ази-Номхон далайн бүс нутгийн бүх орнуудын хамтын хариуцлага аж.
Мөрөөдөл өмнө тань байна, зам хөл доор чинь бий. АПЕК-ийн бүс нь чухал уулзвар дээр “Үргэлжлэн дэлхийд тэргүүлэх сайн сайхан ирээдүйг бий болгох, эсвэл алхаа удаан болгон бусад хүн давж гарахыг хүлээх үү? Интеграцийн үйл явц гүнзгийрүүлэх, эсвэл тархай бутархай байдалд орох уу? Практикийн нээлттэй багтаамжтай үзэл баримтлалтайгаар хамтаар АПЕК-ийн эрнийг бий болгох уу? Эсвэл бие махбод нь 21-р зуунд орсон ч сэтгэхүйн хэлбэр нь өнгөрсөндөө байсаар байх уу?” гэдгийг тунгаан бодоход түлхэц асуулт, хариулт мэргэн ухааныг агуулсан байдаг. Дундад улс нь АПЕК-ийн мөрөөдлийг биелүүлэхэд багц стратегийн санаачилга дурдан, АПЕК-ийн үндсэн шаардлагатай санал нэгдэн, өргөн хэмжээнд хамтын зөвшилцөлд хүрч, бүгд дуу нэгтэй байна.
“Улс орны ерөнхий хүч нэмэгдэхийг даган, Дундад улс нь Ази-Номхон далайн бүс нутаг болон олон улсад илүү олон бараа бүтээгдэхүүн хангах хүчин чадал хүсэлтэй, ялангуяа бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжлийн шинэ санаачилгыг гүнзгийрүүлэхийг ахиулна.” Харилцан итгэлцэлтэй, багтаамжтай, хамтын ажиллагаатай, хамтын ололт амжилттай Ази-Номхон далайн түншлэлийн харилцааг хамтдаа байгуулан, Ази-Номхон далайн нээлттэй эдийн засгийн байдлыг гар гараасаа барилцан бий болгож, эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөх хүчийг тасралтгүй хайж, бүх талын харилцан холбоотой бор зургийг нарийн зурна. Ши Жиньпин даргын дурдан 4 санаачилга Ази-Номхон далайн мөрөөдлийг биелүүлэх ерөнхий хөгжлийн стратегийг тодорхойлжээ.

Боломжит санаачлага арга хэмжээг хэрэгжүүлэн Дундад улсаас Ази-Номхон далайн хөгжил цэцэглэлтийг ахиулах алс хэтийн санааг нэгтгэн харуулжээ. “Нэг бүс, нэг зам”-аас Ази-Номхон далайн “Interconnection” загварыг байгуулахыг санаачилж эхлэн Ази тивийн дэд бүтэц хөрөнгө оруулалтын банк хөрөнгө оруулалт хийн торгоны замын санг байгуулахаар бэлдэж эхэлсэн... Дундад улсын шийдвэр гаргагчдын стратегийн төлөвлөгөө нийт Азид үр өгөөжтэй, бүс нутгийн хамтын ажиллагааны үйл явцад оролцохыг илүү гүнзгийрүүлэн, бүс нутгийн хөгжил цэцэглэлтэнд шинэ нэмэр хандив үзүүлэх болно.
Азийн бүс нутгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсны хувьд Дундад болон Ази нь зүрх сэтгэлээрээ холбоотой, хүсэл мөрөөдөл нэгтэй. Эдийн засгийн хөгжлийн шинэ хэвийн дор буй Дундад улс өөрчлөлт нээлтийн шинэ хувилбарыг чармайн бий болгож, нийгмийн үйлдвэрлэх хүчийг ангижруулна. Олон улс болон Ази-Номхон далайн эдийн засгийн хөгжлийн шинэ байдал, хандлагад нийцүүлэн, өөртөө өөрчлөлт хийн Ази-Номхон далайн орныг өөрчлөлтөд дайчлан, Дундад улсын боломжийг Ази-Номхон далайн боломж болгон ахиулна. “Дундад улсын эдийн засаг нь Ази-Номхон далайн болон олон улсын эдийн засагтай харилцан холбоотой бөгөөд харилцан хамаарал нь тасралтгүй гүнзгийрч байна. Дундад улс нь бүх хүчээ төвлөрүүлэн өөрийн ажлаа сайн хийхийн зэрэгцээ өөрийн хөгжлийг Ази-Номхон далайн болон олон улсад үр өгөөжтэй болгохоор илүү сайн хичээнэ.
Ази-Номхон далайн бүс нутаг нь түншлэлийн харилцаа болон хувь заяаны хамтын тогтолцоог байгуулж байгаа. Энэ нь энгийн эдийн засгийн харилцан ашигтай харилцааны дэвшил болон Ази-Номхон далайн хөгжлийн алхааг түлхүү ахиулан, дэлхийн хөгжлийн чиг хандлагын үндэс суурийг тэргүүлнэ. “Ирээдүйгээ ажиглахад олон улс болон Ази-Номхон далайн хөгжил цэцэглэлтэд урьд өмнө нь байгаагүй алтан боломж гарч байна, мөн нарийн будлиантай эрсдэлтэй өрсөлдөөн нүүрлээд байна.” Боломж нь хэзээ ч урам зоригтой хүнийг таалдаг бол эрсдэл болон өрсөлдөөнийг зөвхөн ажилсаг хүн даван туулдаг. Бид нар Ази-Номхон далайн хөгжил цэцэглэлтийн эрин үеийн чиг хандлагыг даган, Ази-Номхон далайн ард түмний амар амгалан байдал, хамтын аз жаргалыг ахиулж, цаашдын Ази-Номхон далайн түншлэлийн харилцааг гар гараа барин хамтдаа байгуулж, ажил хэрэгч арга хэмжээ, шургуу хүчин зүтгэлээрээ хамтдаа сайн сайхан маргаашийн бат бэх суурийг тавьж, Ази-Номхон далайн мөрөөдөлд илүү хүч, жигүүр нэмнэ.
