solongonews
Ерөнхий сайд Латин Америкт ажил хэрэгч айлчлал хийлээ
2015-05-30 08:41
БНДАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян саяхан Латин Америкийн дөрвөн оронд албан ёсны айлчлал хийлээ.

БНДАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян саяхан Латин Америкийн дөрвөн оронд албан ёсны айлчлал хийлээ. Ингэснээр өнгөрсөн жил хүрэхгүй хугацаанд Дундад улсын дарга болон төрийн зөвлөлийн ерөнхий сайд дээрх бүс нутагт дараалан айлчилсан тохиолдол боллоо. Дундад улс болон Латин Америкийн улс төрийн харилцааг шинээр төлөвлөж тогтоосноос хойш, хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны шинэ төлөв алгуур тодорч байна. Дундадын ГХ-ийн сайд Ван И сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, ерөнхий сайдын Латин Америкт хийсэн айлчлалын ололт амжилтын талаар маш сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Түүний үзэж байгаагаар, тус удаагийн айлчлалын үеэр Дундад болон Латин Америкийн хамтын ажиллагааны шинэ гарцыг олж, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны шинэ хэтийн төлөвийг нээж, өмнөд умардын хамтын ажиллагааны шинэ арга хэлбэрийг хайн сүвэгчилсэн юм байна.

Ерөнхий сайд Ли Кэчян 5-р сарын 18-26-ны өдрүүдэд Латин Америкийн Бразил, Колумб, Перу, Чили зэрэг дөрвөн оронд албан ёсны айлчлал хийсэн тухай түүнтэй хамт айлчилсан ГХ-ийн сайд Ван И энэ удаагийн айлчлалын талаар дүгнэж хэлэхдээ:"Ерөнхий сайдын айлчлал маш цагаа олсон ажил хэрэгч айлчлал байлаа. Айлчлал олон онцлогтой болсон юм. Тухайлбал, үйлдвэрлэлийн хүчний хамтын ажиллагаанаас Банк санхүүгийн хамтын ажиллагаа хүртэл, өмнөд Африкийн эх газраар дайран, Номхон далай болон Атлантын далайг холбосон төмөр замын төслөөс өмнөд Африкийн эх газраар дайран, Номхон далай болон Атлантын далайг холбосон туннелийн төсөл хүртэл, хүмүүнлэгийн солилцооноос соёлын туршлага солилцох хүртэл бүгд маш олон хамтын ажиллагааны ололт амжилт тогтоолоо. Үүнд хамгийн гол, хамгийн үндсэн ололт амжилт гэвэл даруй Дундад-Латин Америкийн үйлдвэрлэлийн хүчний хамтын ажиллагаагаар дамжин Дундадын чанар сайтай үйлдвэрлэлийн хүчин болон тоног төхөөрөмжийг Латин Америкт гарган, Дундад-Латин Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны бүтцийг өөрчлөн сайжруулахад оршино" гэжээ.

Ван И хэлэхдээ, өнгөрсөн жил Ши Жиньпин дарга Латин Америкт түүхэн айлчлал хийж, хоёр тал харилцан ашигтай, хамтаар хөгжих иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоохоор тохирсон бол энэ удаад ерөнхий сайд хоёр талын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг дахин урагш ахиуж, ажил хэрэгч амжилт тогтоосон гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Бид энэ удаагийн айлчлалыг, Дундад Латин Америкийн хамтын ажиллагааны шинэ зам сувгийг олох, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны шинэ хэтийн төлвийг нээх талаар хэлэлцэж тохиролцсон чухал айлчлал боллоо гэж товчоор хэлж болно гэжээ.

Энэ удаагийн айлчлалаар, ерөнхий сайд Ли Кэчян дээрх 4 орны удирдагчидтай үйлдвэрлэлийн хүчний хамтын ажиллагааны талаар чухал ойлголтод хүрч, үйлдвэрийн хүчийг хөгжүүлэх хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Ван И хэлэхдээ, Дундад улс Латин Америкт байгаль орчны стандартыг хангасан шилдэг тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн хүчийг шилжүүлэх арга замаар Латин Америкт бага өртөг, өндөр чанартай хэлбэрээр аж үйлдвэрийн үйл явцыг ахиулахад нь туслах, цаашлаад дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хүндрэлээс нүүрлэсэн сорилтыг хамтран туулах болно гэжээ.
Ван И онцлохдоо, энэ удаагийн айлчлал өмөнд өмнөдийн хамтын ажиллагааны шинэ төлөвийг нээлээ. Ерөнхий сайд Ли Кэчян Дундад Латин Америкийн хамтын ажиллагааны 3×3 гэсэн шинэ хэлбэрийг дурдсан нь Латин Америкийн орнуудын идэвхтэй дэмжлэгийг хүртсэн бөгөөд сайхан ирээдүй, хөгжлийн том орон зайтай байгааг харууллаа гэжээ. Тэрээр хэлэхдээ, Энэ удаагийн айлчлалын хамгийн чухал амжилт бол хөгжиж байгаа орнуудтай олон улсын үйлдвэрлэлийн хүчний хамтын ажиллагааны талаар хэлэлцэж судалсны үндэс дээр, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны шинэ арга барилыг бий болгож, шинэ хэтийн төлөвийг нээсэн явдал юм. Энэ нь Ли Кэчяны дурдсан 3×3 хамтын ажиллагааны шинэ хэлбэрт тусгагдаж байгаа гэжээ.
Энэ удаагийн айлчлал Латин Америкт холбоотой хэдий ч харин өмнөд умардын хамтын ажиллагааны шинэ зам сувгийг хайн судалсан байна гэж Ван И онцоллоо. Тэрээр хэлэхдээ, Дундад болон Латин Америк олон улсын үйлдвэрлэлийн хүчний хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийн хирээр, хөгжингүй орнуудын оролцоог ч нэмэгдүүлжээ. Иймээс ерөнхий сайд Ли Кэчян, бидний Латин Америктай хийж буй олон улсын үйлдвэрлэлийн хүчний хамтын ажиллагаа бол нээлттэй гэдгийг уриалан дуудсаар ирснээр, гуравдагч талын оролцоог нэмэгдүүлсэн юм. Иймээс Дундад Латин Америкийн үйлдвэрлэлийн хүчний хамтын ажиллагаа өрнүүлэх нь хоёр оронд тустай төдийгүй, хөгжиж байгаа орнууд болон хөгжингүй орнуудад үр өгөөж хүртээн, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг хурдтай ахиулахад тустай юм гэжээ.

Найруулагч: Б.Хурцаа
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл