solongonews
Серби дахь Хятадын кино долоо хоног арга хэмжээ нээгдэв
2016-06-17 22:18
Серби дахь Хятадын кино долоо хоног арга хэмжээ нээгдэв.

 

        Орон нутгийн цагаар 6 дугаар сарын 16-нд Серби дахь Хятадын кино долоо хоногийн арга хэмжээ Сербийн нийслэл Белградын Югославын киноны архивын ордонд нээгдлээ. Арга хэмжээний үеэр "Хүчит салхи", "Лусын дагина" зэрэг Хятад киног үзүүлэх юм байна.
         Энэ удаагийн кино долоо хоногийн арга хэмжээ Хятад улсын дарга Ши Жиньпин Сербийн ерөнхийлөгч Томислав Николичийн урилгаар Сербид төрийн айлчлал хийж байгаатай тохиож байна. Арга хэмжээ нь Хятадын удирдагч Сербид айлчилж байгааг тохиолдуулан, Сербийн ард түмэнд Хятадын кино урлагийн сүүлийн үеийн шинэ бүтээл, ололт амжилтыг харуулж, Хятад, Серби хоёр орны ард түмний уламжлалт найрамдлын сайн сайхан дурсамжийг дахин эргэн санахыг хүсэж байна.

        Кино долоо хоногийн арга хэмжээний нээлтийн ёслолоос өмнө хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Хятадын үндэсний хэвлэл мэдээлэл, радио, телевизийн ерөнхий газрын Киноны газрын орлогч дарга Мао-Юй Хятадын өнөөгийн киноны салбарын хөгжлийн байдлыг танилцуулжээ.

        Уг арга хэмжээг Хятадаас Сербид суугаа элчин сайдын яам, Хятадын үндэсний хэвлэл мэдээлэл, радио, телевизийн ерөнхий газар, Сербийн Соёл, Хэвлэл мэдээллийн яам дэмжиж, Хятадын олон улсын радио, Хятадын киноны корпорац компани, Сербийн киноны үндэсний төв зэрэг байгууллага нэгжээс хамтран зохион явуулжээ.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл