solongonews
Хү Яобаны мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэх уулзалт болов
2025-11-21 10:39
Хү Яобаны мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэх уулзалт болов

Бээжин хотын Ардын Их Хурлын ордонд 11 дүгээр сарын 20-ны үдээс өмнө ХКН-ын Төв хорооны нэрт удирдагч асан Хү Яобан мэндэлсний 110 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн уулзалт байгуулав. Уулзалтад ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин оролцож, чухал үг хэлсэн бөгөөд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи уулзалтыг даргалав.

Ши Жиньпин үг хэлэхдээ, нөхөр Хү Яобаны гэрэл цацрангуй, хичээл зүтгэлтэй амьдралыг хүндэтгэн дурсаж, түүнийг коммунизмын  үнэнч тэмцэгч, шилдэг удирдагчийн хувьд үндэсний тусгаар тогтнол, өөрчлөлт шинэчлэл, социалист орчин үеийн бүтээн байгуулалтад оруулсан үлэмж хувь нэмрийг онцлон тэмдэглэв. Тэрбээр нийт намын гишүүд Хү Яобаны тууштай итгэл үнэмшил, үнэнч шударга зан араншин, прагматик  хандлага, шинэчлэлд тэмүүлсэн зориг, ард түмнээ гэсэн сэтгэл, ёс зүйн цэвэр байдлаас гүнзгий суралцаж, анхныхаа зорилгоо үргэлж санан, хүлээсэн үүрэг хариуцлагаа умарталгүй, Хятад маягийн орчин үеийн хөгжлийг урагшлуулахын төлөө идэвх санаачилгатай ажиллах ёстойг онцлон тэмдэглэв.

Уулзалтад ХКН-ын Төв хорооны холбогдох албан байгууллагын удирдлага, ардчилсан нам бүлгүүд болон намын харьяалалгүй нийгмийн зүтгэлтнүүдийн төлөөлөл, мөн нөхөр Хү Яобаны төрөл төрөгсөд, төрсөн нутгийн төлөөлөл оролцов.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл