Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 12-ны үдээс өмнө Бээжин дэх Ардын Их Хурлын Танхимд Хятадад төрийн айлчлал хийж буй Испанийн VI хаан Фелипег хүлээн авч уулзлаа.
Испанийн VI хаан Фелипе Хятадад айлчилж байгааг дарга Ши Жиньпин сайшааж:
- Испанийн хааны гэр бүл Хятад, Испанийн харилцааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан юм. Хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ үед VI хаан Фелипе Хятадад төрийн айлчлал хийж байгаа нь хоёр орны найрсаг хамтын ажиллагааг ахиулан тасралтгүй урагш хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Хятад улс Испанитай хамт байж, стратегийн илүү их шийдэмгий байдал, илүү хүчтэй хөгжлийн эрч хүч, олон улсын илүү их нөлөө бүхий иж бүрэн стратегийн түншлэлийн хари лцааг хамтдаа бий болгоход бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
Мөн Ши Жиньпин дарга:
- Энэ жил НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Өнөөдөр дэлхий ертөнц үймээн самуун, өөрчлөлтийн шинэ үе шатанд орсон бөгөөд энх тайван, хөгжлийн үйл хэрэг урт удаан бөгөөд хүнд хэцүү ажил хэвээр байна. Хүн төрөлхтний хувь заяны хамтын цогцыг байгуулахыг дэмжих миний санал бол бүх улс орнуудыг нийгмийн тогтолцоо, үзэл суртлын ялгааг даван туулж, яриа хэлэлцээ, зөвлөлдөх замаар зөвшилцөлд хүрч, дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүсийн илүү сайн сайхан амьдралын төлөөх хүсэл эрмэлзлэлийг хамтдаа бодит болгохыг уриалдаг. Хятад улс Испанитай хамтран НҮБ-ыг олон улсын үйл хэрэгт гол үүрэг гүйцэтгэхийг дэмжиж, чөлөөт худалдааны дүрэм журам, олон улсын эдийн засаг, худалдааны дэг журмыг хамгаалж, илүү шударга, зохистой дэлхийн засаглалын системийг байгуулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг ахиулахад бэлэн байна гэж хэллээ.
Испанийн VI хаан Фелипе “ Хятад, Испанийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан Хятад улсад төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна. Испани, Хятад улсууд найрсаг харилцааны урт удаан түүхтэй. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улс бие биедээ үргэлж итгэж, хүндэтгэж, хамтын хөгжил цэцэглэлтийг эрмэлзсээр ирсэн. Хятадын хөгжлийн ололт амжилт гайхалтай бөгөөд биширмээр, ялангуяа ядуурлыг бууруулах, ногоон, бага нүүрстөрөгчийн хөгжлийн чиглэлээрх амжилттай туршлагаас суралцах нь зүйтэй. Испанийн засгийн газар нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, үндэсний нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахыг дэмжиж, Хятадтай хамтран хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулан, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тус хүртээж, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд улам их хувь нэмэр оруулахад бэлэн байна. Хятадын хөрөнгө оруулалт Испанийн эдийн засгийн хөгжил болон ногоон өөрчлөлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн. Барууны орнууд Хятадтай нягт харилцаа холбоогоо хадгалах, Хятадын 15 дахь таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээр бий болсон чухал боломжуудыг ашиглаж, худалдаа, аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, ногоон эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хичээн ажиллана гэж хэлэв.
Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн худалдаа, шинжлэх ухаан, технологи, боловсролын салбарын 10 хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд хамтдаа оролцов.
