solongonews
Дундад, Экватор стратегийн түншлэлийн харилцаа байгуулах шийдвэр гаргалаа
2015-01-07 18:30
Дундад улсын дарга Ши Жиньпин Экваторын Ерөнхийлөгч Корреатой 7-ны өдөр Бээжин дэх Ардын их хурлын танхимд хэлэлцээ хийв.

         Хоёр орны төрийн тэргүүн нар хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа байгуулах шийдвэр гаргажээ.

Ши Жиньпин дарга хоёр орны харилцааны хөгжлийн талаар 4 зүйлт санал дэвшүүлжээ.

Нэгт. Харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, ашиг сонирхлын асуудлаар харилцан ойлголцон дэмжиж, хоёр орны харилцааг хамтаар хөгжүүлэх.

Хоёрт. банк санхүүгийн хамтын ажиллагааны үүрэг ролийг улам дээшлүүлж, эрчим хүч, цахилгаан, уул уурхай, дэд бүтцийн хамтын ажиллагааг ахиулж, хөдөө аж ахуйн технологи, шинэ техник, шинэ эрчим хүчний хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх.

Гуравт. Шинэ ээлжийн соёлын солилцооны хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн соёлын арга хэмжээг сайн зохион явуулж, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээлэл, боловсрол, тамир спорт зэрэг салбарын солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны хэлхээ холбоо, аялал жуулчлалын салбарын хөгжлийг ахиулах.

Дөрөвт. Олон улсын байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, олон улсын том чухал үйл хэргийн талаарх зохицуулалтаа бэхжүүлэн, хөгжиж байгаа орнуудын бүхий л ашиг сонирхлыг хамтаар хамгаалах зэрэг болно гэжээ.

Корреа хэлэхдээ: -Дундад улс нь ах дүү сайн найз орон юм. Дундад улс өнө удаан түүх соёлтой бөгөөд Дундадын ард түмний бие даан хүчирхэгжих үзэл санаа нь хүмүүсийг бишрүүлдэг. Дундадын засгийн газар болон ард түмний Экватортай харилцаагаа хөгжүүлэхийг чухалд үзсээр ирсэнд бид баярлан талархаж байна. Хоёр тал банк санхүүгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаанд хөрөнгө санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсэж байна гэжээ.

 

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл