solongonews
Ши Жиньпин дарга Дональд Трампад зориулан хүлээн авалт хийв
2026-05-15 08:56
Дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад зориулан хүлээн авалт хийв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 05-р сарын 14-ний орой Бээжингийн Ардын Их Хурлын ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад зориулан хүлээн авалт хийлээ.

Ши Жиньпин дарга:

- Энэ жил Хятадын "15 дахь таван жилийн төлөвлөгөө"-ний эхлэл бөгөөд 5000 гаруй жилийн Хятадын соёл иргэншлийн гүн гүнзгий суурин дээр тулгуурлан 1.4 тэрбум гаруй Хятадын ард түмэн өндөр чанартай хөгжлөөр дамжуулан Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг урагшлуулж байна. Энэ жил мөн АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ой тохиож байгаа бөгөөд 300 сая гаруй америкчууд эх оронч үзэл, инновац, шинийг нээх сэтгэлгээгээ сэргээж, Америкийн хөгжлийг шинэ аялалд замчилж байна. Хятад, Америкийн ард түмэн хоёулаа агуу ард түмэн. Хятадын үндэстний агуу сэргэн мандалтыг биелүүлэх нь Америкийг дахин агуу болгохтой зөрчилдөхгүй бөгөөд энэ нь харилцан ашигтай, дэлхий нийтэд ач тус хүртээх болно гэж хэллээ.

Хятад, Америкийн харилцаа бол өнөөгийн дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа бөгөөд бид өрсөлдөгч биш, түнш байх ёстой гэдэгтэй санал нэг байна гэж Ши Жиньпин дарга онцоллоо. Тэрээр мөн:

- Бид Хятад, Америкийн хооронд бүтээлч стратегийн, тогтвортой харилцаа тогтоож, Хятад, Америкийн харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг дэмжиж, дэлхийд илүү их энх тайван, хөгжил цэцэглэлт, дэвшлийг авчрахыг зөвшөөрч байна гэж хэлэв.

Дональд Трамп Хятад улсад хийсэн айлчлалаар найрсаг дотноор хүлээн авсанд нь дарга Ши Жиньпинд гүнээ талархал илэрхийлэв. Тэрээр энэ айлчлалыг чухал айлчлал гэж тодорхойлсон бөгөөд хоёр тал эерэг, бүтээлч яриа хэлэлцээ хийсэн. "АНУ, БНХАУ-ын харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа бөгөөд хоёр улс дэлхийн ирээдүйг илүү сайн сайхан болгохын тулд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой гэж тэрээр мөн онцолжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл