
Ши Жиньпин хэлэхдээ: - Энэ он гарснаас хойш Хятад, Оросын бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа хөгжлийн өндөр түвшнээ хэвээр хадгалж, олон салбарын хамтын ажиллагаа шинэ амжилтад хүрлээ. Ирж буй шинэ онд хоёр тал сэтгэл нэгтэй хамтран ажиллаж, Хятад, Оросын харилцааг нэн сайн хөгжүүлж, хоёр ард түмэнд бодитой ашиг хүртээхийг хүсэж байна гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, өнөө Хятад, Орос хоёр орон эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрээ өөрчлөх, бүтцэдээ тохируулалт хийх зангилааны цаг үедээ байна. Хоёр тал шинэ байдал шинэ боломж тохиолыг алдалгүй барьж авч, стратегийн харилцан итгэлцэл болон шинийг үүдэх үзэл санаагаар, торгоны замын эдийн засгийн бүс байгуулахыг Европ, Азийн эдийн засгийн холбооны байгуулалттай уялдуулж, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, дэд бүтэц, хүмүүнлэг, орон нутаг зэрэг олон салбарын хамтын ажиллагааны шинэ сэтгэмж шинэ арга хэмжээг гүнзгий судалж, гүн гүнзгий уялдаатай харилцан ашигтай хамтран ашиг хүртэх шинэ байдлыг хичээн бий болгох ёстой гэжээ.

Медведев хэлэхдээ: - Оросын тал Хятадын талтай дэд бүтэц, эрчим хүч, банк санхүү, хөрөнгө оруулалт, мэдээлэл зэрэг салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Оросын тал Хятадын талтай олон улсын үйл хэргийн явц дахь ойлголцлоо нягтруулж, ШХАБ, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хүрээн дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.
