solongonews
Хятадын эдийн засгийн ажлын хуралдаан боллоо
2025-12-12 09:08
Хятадын эдийн засгийн ажлын хуралдаан боллоо

Хятадын төвийн эдийн засгийн ажлын хуралдаан 12-р сарын 10-наас 11-ний хооронд Бээжинд боллоо. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож, чухал үг хэлэв. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Чян, Жао Лэжи, Ван Хүнин, Цай Чи, Дин Шюэшян, Ли Ши нар хуралд оролцлоо.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ 2025 оны эдийн засгийн ажлыг нэгтгэн дүгнэж, одоогийн эдийн засгийн нөхцөл байдлыг судалж, 2026 оны эдийн засгийн ажилд зохицуулалт хийлээ. Ли Чян дарга Ши Жиньпиний чухал үзэл санааг тууштай хэрэгжүүлэх, ирэх жилийн эдийн засгийн ажлыг сайтар хийх шаардлагыг тодорхойлон дүгнэлтийн үг хэлсэн байна.

Хуралд тэмдэглэхдээ " Сүүлийн таван жилийн турш олон төрлийн сорилтод үр дүнтэй хариу үйлдэл үзүүлж, нам, улс орны үйл хэрэгт чухал шинэ амжилтуудыг бий болгосон бөгөөд “14 дэх таван жилийн төлөвлөгөө”-г амжилттай дуусгаж, хоёр дахь зуун жилийн зорилтын шинэ аялал сайн гараатай байгаа"-г онцлов. 

Хурлаар ирэх жилийн эдийн засгийн ажилд дараах гол үүргүүдийг тэргүүлэн хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байна. 

Нэг. Дотоодын эрэлт хэрэгцээг гол хөдөлгөгч хүч болгож, дотоодын өргөн зах зээлийг бий болгох.

Хоёр. Инновацад суурилсан хөгжлийг баримталж, шинэ өсөлтийн хөдөлгөгч хүчийг өргөжүүлэх ажлыг түргэтгэх. Гуравт, шинэчлэлийн ажлыг тууштай баримталж, өндөр чанартай хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлэх.

Дөрөв. Гадаадад нээлттэй байхыг баримталж, олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих.

Тав. Зохицуулалттай хөгжлийг дэмжиж, хот, хөдөөгийн нэгдэл, бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулах.

Зургаа. Нүүрстөрөгчийн оргил үе ба нүүрстөрөгчийг саармагжуулах ажлын удирдамжийг баримталж, цогц ногоон өөрчлөлтийг дэмжих.

Долоод. Иргэдийн амьжиргааг нэн тэргүүнд тавьж, ард түмний төлөө илүү бодитой ажил хийхийг хичээх.

Найм. Үндсэн зорилтоо тууштай баримталж, гол салбар дахь эрсдэлийг идэвхтэй, тогтвортой шийдвэрлэнэ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл