solongonews
Ши Жиньпин дарга УТЗЗ-ийн гишүүдтэй уулзаж ярилцав
2016-03-04 22:15
Дарга Ши Жиньпин Аж үйлдвэрийн болон худалдааны холбооны гишүүдтэй уулзаж ярилцжээ.

3 дугаар сарын 4-ний үдээс хойш ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин УТЗЗ-ийн XII сонгуулийн бүх Хятадын хорооны IV чуулганд оролцсон China Democratic National Construction Association болон Аж үйлдвэрийн болон худалдааны холбооны гишүүдтэй уулзаж ярилцсан байна.

Тэрээр онцлохдоо:

1. БНХАУ-ын эдийн засгийн үндсэн тогтолцоо заавал “Хоёр эргэлзэхгүй” журмыг дагах ёстой. Тухайлбал, олон нийтийн эдийн засгийг эргэлзэхгүй нэгтгэн боловсруулах болон олон нийтийн бус эдийн засгийг эргэлзэхгүй дэмжиж хөгжүүлэх болно.

2. Олон нийтийн бус эдийн засгийг хөгжүүлэхэд “Гурван хувирахгүй”-г баримтлах хэрэгтэй. Тухайлбал, олон нийтийн бус эдийн засгийн БНХАУ-ын эдийн засгийн хөгжил дэх байр суурь хувирахгүй, улсаас олон нийтийн бус эдийн засгийг дэмжих бодлого чиглэл нь хувирахгүй байх, олон нийтийн бус эдийн засгийг хөгжүүлэхэд сайн хөгжлийн орчныг бий болгох болон нэн олон аз тохиол хангах бодлого чиглэлээ өөрчлөхгүй.

3. Олон нийтийн бус эдийн засгийг одоогийн байдлаар шинэ хөгжил, шинэ дэвшилд гаргахаар зүтгэнэ. Ши Жиньпин дарга “Нэг бүс нэг зам”, Бээжин-Тяньжин-Хэ Бэй орнууд нэг нэгийгээ дэмжин хөгжих, Хөхмөрний эдийн засгийн хөгжил зэргийн тухай онцлохдоо, эдгээрийн эргэн тойронд ажлаа сайтар хийхээр дамжаад шинэ хөгжил, шинэ дэвшилд гаргаж болно гэжээ.

 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл