12 дугаар сарын 16-ны өдөр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дэлхийн интернэт Сүлжээний II бага хурлаар илтгэл тавьсан бол түүний тавьсан илтгэл нь хуралд оролцсон бүх хүмүүсийн анхааралд хүрсэн байна.
Ши Жиньпин дарга сүлжээний орон зайн хамтын хувь заяаг байгуулах тухай 5 санал дурдав. Үүнд, Alibaba группийн ТУЗ-ийн дарга Ма Юнь хэлэхдээ: - Энэ бол интернет сүлжээний хөгжил болон интернэт сүлжээний засаглалын тухай анх удаа системтэй гүйцэд тодорхойлон өгүүлж байгаа төдийгүй энэ нь интернэт сүлжээний салбарын анхаарлын төвд байна. Сүлжээний орон зайн хамтын хувь заяаг байгуулахыг санаачилсан бидний бодолд нийцсэн, интернэт сүлжээ бол яг л Үжэний мөрөн шиг бүх зүйлийг хамарсан байдаг ба бид бүгд хамтран засан хамгаалах хэрэгтэй. Ши Жиньпин даргын хэлсэн үг бүх дэлхийн интернэт сүлжээний хөгжилд маш чухал ач холбогдолтой, ирээдүйн интернэт сүлжээний засаглалын зангилаа болж таарна гэлээ.
Legend Holdings Ltd-ийн ТУЗ-ийн дарга Лю Чуаньжы хэлэхдээ: - Энэ удаагийн интернэт сүлжээний хурлын гол зангилаа бол интегралчлал, уламжлалт салбар болон интернэт сүлжээний интеграцчлал болно. Ши Жиньпин даргын тавьсан илтгэл нь интернэт сүлжээ уламжлалт болон орчин үеийн интегралчлал дунд гаргах ач холбогдлыг гүнзгий заан гаргасан байна. Интернэт сүлжээ бидний амьдралыг өөрчилсөн төдийгүй маш олон уламжлалт хэлбэрийг шинэчилсэн гэлээ.
Дэлхийн Интернэт Сүлжээний II бага хурлын нээлтийн ёслолд оролцсон гадаад дотоодын олон зочид Ши Жиньпин даргын тавьсан илтгэлийг маш өндрөөр үнэлэв.
