solongonews
Дундад улсын хулсны баавгай Улаанбаатарт ”зочлов”
2015-05-06 15:35
Дундад улсын хулсны баавгай Улаанбаатарт

Сычуань мужийн И үндэстний нэрт зураач Шама Ла И-гийн хулсны баавгай сэдэвт зургийн үзэсгэлэн 5 дугаар сарын 4-өөс МУ-ын нийслэл Улаанбааатар хот дахь Уран Зургийн Галерейд болж байна.
Хулсны баавгай бол зөвхөн Дундад улсад л байдаг нэн ховордсон амьтан, ердөө 1000 гаруйхан байдгаас 300 нь хүний арчилгаанд байдаг юм. Харсан хүн бүхний хайрыг татдаг хулсны баавгай нь манай дэлхий дээр дор хаяж 8 сая жил амьдарч байгаа учраас "Амьд чулуужмал" гэж нэрлэгддэг. Дундадын "Улсын эрдэнэ", Дэлхийн байгалийн сангийн төлөөллөөр өргөмжлөгдсөн хулсны баавгайн өлгий нутаг нь Сычуань муж юм. Хулсны баавгайн нутагт төрж өссөн Шама Ла И хулсны баавгайд онцгой их хайртай. Тэрээр сүүлийн 30 гаруй жил хулсны баавайн 3000 гаруй гэрэл зураг цуглуулж, 300 гаруй зураг зурсан байна. Улаанбаатар хотоос гараагаа эхэлж байгаа түүний үзэсгэлэн дэлхийн олон орноор аялах "нүүдлийн үзэсгэлэн" юм.

Үзэсгэлэнг Улаанбаатар хот дахь БНДАУ-ын Соёлын төв, МУ-ын Уран Зургийн Галерей хамтран зохион байгуулж, "Солонго" мэдээллийн төв, Маньхао хятад брэнд дэмжин зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн Ерөнхий зохион байгуулагч Намтайсүрэн үзэсгэлэнгийн зорилгын талаар ярихдаа: -БНДАУ-ын дарга Ши Жиньпин "Шинэ Торгоны зам"-ын санаачилга дэвшүүлж, Торгоны замын эдийн засгийн бүс хөгжүүлэх гэж байгаа. МУ бол Дундад улсын хамгийн ойр хөрш, энэ нүүдлийн үзэсгэлэнгээ МУ-аас эхэлж, хоёр орны харилцаанд тус үзүүлэх гэсэн нь бидний эхний зорилго. Байгаль орчноо хамгаалах, амьтан ургамлаа хайрлах, ногоон хөгжлийн үзэл санааг сурталчлах гэсэн нь дараагийн зорилго юм гэжээ.

 

 

Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл