solongonews
Ли Чян Танзани-Замби улсын төмөр замыг сэргээх төслийн шав тавих ёслолд оролцов
2025-11-21 11:35
Ли Чян Танзани-Замби улсын төмөр замыг сэргээх төслийн шав тавих ёслолд оролцов

Орон нутгийн цагаар 11-р сарын 20-нд Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Замби улсын Ерөнхийлөгч Хакайнде Хичилема, Танзани улсын дэд ерөнхийлөгч Эммануэль Нчимби нарын хамт Лусакад болсон Танзани-Замби улсын төмөр замыг сэргээх төслийн шав тавих ёслолд оролцов.

Ли Чян хэлэхдээ, өнгөрсөн оны 9-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин, Замби улсын Ерөнхийлөгч Хакайнде Хичилема, Танзани улсын Ерөнхийлөгч Самиа Сулуху Хассан нар Бээжинд “Танзани-Замби улсын төмөр замыг сэргээх төслийн талаарх ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах үед хамт байлцсан юм. Хятадын засгийн газар Танзани, Замби улсын засгийн газруудтай хамтран төмөр замын шинэчлэлд шаардлагатай дэмжлэг болон баталгааг хангах болно. Хятад, Танзани, Замби гурван тал өндөр чанартай, өндөр стандарт бүхий барилгын ажил өрнүүлэхийг баримталж, төслийг өндөр чанартай, өндөр үр ашигтай, аюулгүй, найдвартай байгуулж, "Бүс ба Зам"-ыг хамтдаа өндөр чанартай бүтээн байгуулах жишиг тогтооно гэдэгт найдаж байна гэжээ.

Хакайнде Хичилема, Эммануэль Нчимби нар хэлэхдээ, Танзани-Замби улсын төмөр зам нь гурван улсын ахмад үеийн удирдагчдын бий болгосон нөхөрлөлийн хөшөө бөгөөд басхүү гурван орны ард түмний тусгаар тогтнол, бие даасан байдал, эв нэгдэл болон харилцан туслалцааны бэлгэдэл юм. Замби, Танзани Хятадтай нягт хамтран ажиллаж, Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг идэвхтэй хэрэгжүүлж, шинэ эрин үе дэх Хятад-Африкийн бүх цагт хувиршгүй хувь заяаны цогц нэгдлийг байгуулах шинэ хуудсыг бичиглэхэд бэлэн байна гэжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл