
Ши Жиньпин хэлэхдээ: Арваад жилийн турш Бө-Аогийн Азийн чуулга уулзалт тогтвортой хөгжиж, нөлөөлөх хүч нь дээшлэн, Азийн нийтлэг ойлголцлыг төвлөрүүлж, Азийн хөгжлийг ахиулан, Азийн нөлөөлөх хүчийг дээшлүүлэх талаар онц үүрэг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд Дундад улс болон дэлхийн улс орон хоорондын найрсаг солилцоо хамтын ажиллагааг хүчтэй ахиулсан юм. Энэ удаагийн хурал дэлхийн энх тайван, хөгжилд гүнзгий сэнхрүүлэх ач холбогдолтой юм гэжээ.
"Нэг бүс нэг зам"-ын санаачилга бол шинэ нөхцөл байдалд Дундад улсын хэрэгжүүлэх бүх талаар нээлттэй байлгах чухал бодлого мөн бөгөөд Дундад улс бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нэг бүс нэг зам дагуух улс орны хамтын хөгжлийг ахиулахын тулд дэвшүүлсэн төсөл юм. Талуудын хүчин зүтгэлээр одоо ажил хэрэгч хамтын ажиллагааны шатанд орлоо. Тус чуулга уулзалт Азийн цэцэглэн хөгжихөд их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэж Ши Жиньпин онцлов.
Тус зөвлөлийн гишүүд Ши Жиньпиний яриаг өндөөр үнэлсэн байна.
