solongonews
2020 онд ДНБ болон иргэдийн орлогыг 2010 оныхоос хоёр дахин нэмэгдүүлнэ
2015-09-22 18:19
Дундад улсын дарга Ши Жиньпин Америкт төрийн айлчлал хийхийнхээ өмнөхөн ”Wall Street ” сонинд ярилцлага өгөв.

Дундад улсын дарга Ши Жиньпин Америкт төрийн айлчлал хийхийнхээ өмнөхөн "Wall Street " сонинд өгсөн ярилцлагадаа: - Дундадын эдийн засаг зохистой орон зайд үйл ажиллагаа явуулж байна гэлээ.

Мөн тэрээр: - Дундадын эдийн засгийн өсөлтийн хурд дэлхийд тэргүүлсээр байна. Эхний хагас жилд Дундадын эдийн засаг 7 хувиар өсөн нэмэгдсэн нь дэлхийн эдийн засгийн ерөнхий байдал ээдрээтэй байгаа нөхцөлд маш амаргүй байсан юм. Дундад улсын тавьж буй хөгжлийн зорилт бол 2020 онд ДНБ болон хот хөдөөгийн оршин суугчдын дундаж орлогыг 2010 оныхоос хоёр дахин нэмэгдүүлж, 7 хувийн өсөлтийн хурдыг хэвээр хадгалах явдал юм гэсэн байна.

Ши Жиньпин: - Дундадын эдийн засгийн үйл ажиллагаа зохистой орон зайд байна. Дундад улс эдийн засгийн чанар, үр ашгийг дээшлүүлж, хөгжлийн явцад оршиж буй тэнцвэргүй, зохицонгуй бус, тогтворгүй асуудлыг шийдвэрлэж, алс хэтийн хөгжилд эерэгээр нөлөөлөх болно гэж цохон тэмдэглэжээ.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл