solongonews
Хятад, Америк хоёр орон бие биенээ амжилтад хүргэж хамтдаа цэцэглэн хөгжих боломжтой
2025-10-31 11:10
Хятад, Америк хоёр орон бие биенээ амжилтад хүргэж хамтдаа цэцэглэн хөгжих боломжтой.

Дэлхий нийтийн анхаарлыг татсан Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын уулзалт 10-р сарын 30-ны өдөр БНСУ-ын Пусанд боллоо. Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад Америкийн харилцааны стратегийн шинжтэй, алс хэтийн шинжтэй асуудлууд болон хамтдаа сонирхож буй том чухал асуудлаар хэлэлцэв. Ши Жиньпин дарга дэлхийн хэмжээний удирдагчийн алсын хараа, уудам сэтгэхүйгээр Хятад, Америкийн харилцааны ирээдүйн хөгжилд удирдан чиглүүлэлт хийв. “1 цаг 40 минут орчим үргэлжилсэн Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын уулзалт чухал ач холбогдолтой” гэж олон улсын хэвлэл мэдээллийнхэн мэдээлж тайлбарласан нь Хятад, Америкийн харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцаа болсны хувьд эрүүл тогтвортой хөгжлийг хадгалах нь хоёр орны хамтын ашиг тусад нийцэх төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтэд нийцэж буйг баталж байна.

Хятад, Америкийн харилцаанд төрийн тэргүүн нарын дипломат ажиллагаа орлуулшгүй стратегийн удирдан чиглүүлэх үүрэг гүйцэтгэж байдаг. Энэ он гарснаас хойш Хятад, Америкийн төрийн тэргүүн нар гурван удаа утсаар ярьж, харилцан олон удаа захидал илгээж, Хятад, Америкийн харилцаа ерөнхийдөө тогтвортой байхыг хамтдаа удирдан чиглүүлсэн юм. Энэ удаагийн уулзалт нь Ши Жиньпин дарга болон Д.Трамп ерөнхийлөгч нар 6 жил алгассаны дараа дахин уулзсан явдал бөгөөд Д.Трамп ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаан дахь хоёр талын анхны нүүр тулсан уулзалт болсон тул олны анхаарлыг маш их татсан юм.

Уулзалтын үеэр хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Америкийн харилцаа, хамтдаа сонирхож буй асуудлуудаар санал солилцож, эдийн засаг худалдаа, эрчим хүч зэрэг салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, соёлын солилцоог нэмэгдүүлэхэд санал нэгдэв. Ши Жиньпин дарга:

- Д.Трамп ерөнхийлөгчтэй хамт Хятад, Америкийн харилцаанд бат бөх суурийг тавьж, түүнчлэн хоёр орны өөр өөрсдийн хөгжилд таатай орчин бүрдүүлэхэд бэлэн байна гэж онцлон хэллээ.

Ерөнхийлөгч Доналд Трамп:

- Хятад улс бол Америкийн хамгийн том түнш, хоёр орон гар нийлэн дэлхий дээр маш олон том үйлсийг бүтээж болох юм. Ирээдүйн Америк, Хятадын хамтын ажиллагаа илүү их амжилтад хүрэх болно гэж хэлэв. Хоёр орны төрийн тэргүүн тогтмол харилцаа солилцоогоо үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Ерөнхийлөгч Трамп ирэх оны эхээр Хятад улсад айлчлахыг хүсэн хүлээж байгаагаа тэмдэглэсэн бөгөөд Ши Жиньпин даргыг Америкт айлчлахыг урьсан байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл