
Энэ сарын 21-ний өдрийн Макаогийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр Дундад улсын дарга Ши Жиньпиний Макаод оролцсон арга хэмжээнүүд дээр хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлсэн байна. Макаогийн томоохон сонинууд Ши Жиньпин даргын Макаогийн эх оронтойгоо нэгдсний 15 жилийн ойн арга хэмжээ болон Макаогийн онцгой районы засгийн газрын тангаргын ёслол дээр хэлсэн үгийг тайлбар тоймын хамтаар нийтэлжээ.
"Макаогийн өдрийн сонин" тэргүүн нүүрэндээ Ши Жиньпин даргын Макаод оролцсон олон арга хэмжээг мэдээлсэн бөгөөд "Макаотой урт хугацааны тогтвортой байдлыг хангах тогтолцоог бий болгоно" сэдэвтэй тусгай мэдээлэлдээ: "Нэг орон хоёр систем"-ийн бодлого бол Дундад улсын үндсэн бодлого юм. Энэхүү үндсэн бодлогыг нухацтай баримталбал Хонконг, Макао урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хангаж чадах төдийгүй Дундадын үндэстнүүдийн их сэргээн мандалт Дундадын мөрөөдлийг биелүүлэхийн чухал бүрэлдэхүүн хэсэг болно. Мөн улс орон болон үндэстний язгуур ашиг сонирхол Хонконг, Макаогийн бүрэн бүтэн, алс хэтийн ашиг сонирхол, гадаадын хөрөнгө оруулагчдын ашиг сонирхолд бүрэн нийцэх юм. "Нэг орон хоёр систем"-ийн үндсэн зорилтыг баримталж, хамтаар улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн үр шим, Хонконг, Макаогийн урт хугацааны хөгжил цэцэглэлтийг хангаж чадна гэж мэдээлжээ.
