solongonews
Ши Жиньпин Сербид төрийн айлчлалаа эхлүүллээ
2016-06-18 21:47
БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай нисэх онгоцоор 6-р сарын 17-нд Белградад хүрэлцэн очиж, Сербийн БНУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүлжээ.

Ши Жиньпин даргын суусан тусгай нисэх онгоц Сербийн агаарт ороход Сербийн агаарын цэргийн нисэх онгоц хөөрч хамгаалсан байна. Орон нутгийн цагаар 17-ны 14:00 цагийн үед тусгай нисэх онгоц Белградад газарджээ. Сербийн ерөнхийлөгч Томислав Николич, гэргийтэйгээ, парламентын дарга Гаикович, ерөнхий сайд Александр Вучичий, ерөнхий сайдын орлогч бөгөөд гадаад хэргийн сайд Иван Мркич нар онгоцны буудалд түүнийг угтан авсан байна.

Ши Жиньпин Сербийн ард түмэнд дотнын мэндчилгээ сайн сайхан ерөөл хүргэсэн байна. Дарга Ши Жиньпин хэлэхдээ: - Хятад, Серби хоёр орны ард түмэн өнө олон жилийн уламжлалт найрамдалтай юм. Сүүлийн жилүүдэд ялангуяа 2009 онд хоёр орон стратегийн түншийн харилцаа тогтоосноос хойш Хятад, Сербийн харилцаа түргэн хөгжлийн замд орсон байна. Хоёр орон улс төрөөр харилцан итгэлцэж, олон салбарт бүтээлчээр хамтран ажиллаж баялаг амжилтад хүрч, соёлын солилцоо ч өрнүүн хөгжиж, ард иргэдийн хэлхээ холбоо өдөр ирэх тутам нэмэгдсээр байгаа. Хоёр тал олон улсын болон бүс нутгийн чухал үйл хэргээр хэлхээ холбоотой хамтран ажиллаж, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт, Хятад-Төв зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны бүдүүвчид сайн сайхан хамтран ажиллаж ирсэн. Сербийн талтай хамтран хоёр талын харилцаа хоёр орны бүтээлч хамтын ажиллагааг дээшлүүлж, харилцан ашигтай хамтран хожих хамтран хөгжих хамтын ажиллагааны шинэ байдлыг бий болгоход Хятадын тал бэлэн байна гэжээ. Сербийн удирдагчидтай хоёр талын харилцаа харилцан сонирхож байгаа бусад асуудлаар саналаа гүнзгий солилцоход бэлэн байна. Хоёр орны харилцааны ирээдүй хөгжлийн хөтөлбөрийг зураглан Хятад, Сербийн харилцааны хөгжилд шинэ хуудас нээн өгөхөд бэлэн байна гэжээ.

Найруулагч: ....
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл