
ӨМӨЗО-ны УТЗЗ-ний тэргүүлэгч Рэнь Яапин 3 дугаар сарын 4-ний өдрийн үдээс хойно хуралдсан 12 дугаар сонгуулийн УТЗЗ-ийн Дундад улсын Хорооны 3 дугаар бүгд хурлын хянан зөвшилцөх багийн хуралд оролцож байнгын хорооны ажлын тайлан, санал дурдлагын ажлын тухай тайланг хянан зөвшилцөх үеэр хэлэхдээ: -Арга хэмжээний шинийг үүдэж зөвлөх ардчиллын чухал тавцанг сайтар цогцлоох хэрэгтэй, бүх салбар хамтран хичээж, ажлын хамтын хүчийг бий болгож, ард түмэнд УТЗЗ дэргэд нь байх, УТЗЗ тэднээс тун ойр байх сэтгэгдэл өгөхөөр хичээх хэрэгтэй гэжээ.
Рэнь Яапин тэргүүлэгч Юй Жэншэн даргын байнгын хороог төлөөлөн хийсэн ажлын тайланг зөвшөөрөв. Түүний үзэж байгаагаар тайлангийн санаа гүн, агуулга бодитой бөгөөд үнэнээс зөвийг хайж, хүмүүсийн сэтгэлийг зоригжуулан урамшуулсан сайн тайлан болжээ. 2014 онд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ардын УТЗЗ байгуулагдсан 65 жилийн ойг тэмдэглэх их хурлын үеэр чухал илтгэл тавьж, тун олон шинэ үзэл санаа дурдсан байна.
Рэнь Яапин онцлохдоо, өнгөрсөн нэг жилд ардын УТЗЗ-ийн ардчиллын хяналт шинэ арга хэмжээтэй болов. 2014 онд бүх Дундад улсын УТЗЗ ардчиллаар хяналт тавих талаар төлөвлөгөөтэй, үр бүтээмжтэй, өгөөж ихтэй байж, УТЗЗ-ийн ардчиллаар хяналт тавих хүрээний дүрмийн байгуулалтыг чангатган, хяналт тавих ажил бодит үр дүнд хүрчээ. Тэргүүлэгч Юй Жэншэн тайландаа УТЗЗ эрхт байгууллага биш, шийдвэрт бодлого тогтоох байгууламж ч биш гэхэд нөлөөлөх хүчинтэй, яриа хэлэлцээний эрхтэй, зөвлөх ардчиллын байгуулалтыг ахиулахад чухал нөхцөл боломж болно гэж онцолжээ. Бүх Дундад улсын УТЗЗ идэвхтэйгээр шинийг үүдэж, нөхцөл боломж бий болгон, оны зөвлөх төлөвлөгөө тогтоосноор барах үгүй, интернетээр засгийн явдлыг асуух ба алсаас зөвлөх зэргийг сүвэгчилж, бүх үндэстний тун олон хүмүүс уг тавцангаар дамжуулан үзэл санаагаа илтгэж, бодол саналаа дэлгэхэд тус дөхөм үзүүлсэн гэжээ.
Рэнь Яапин чухалчилсан нь, өөрчлөлт хийхэд төлөвлөгөө шаардагдана, зөвлөхөд хамтын хүчтэй байхыг шаардана. Тэрбээр сануулсан нь, бүх улсын бүх салбарын УТЗЗ-ийн гишүүдийг дайчлан, тушаал хариуцлагаа хянамгай гүйцэтгэж, нийгмийн байдал ардын санааг цаг тухай хэрэгжүүлж, ард түмэнд УТЗЗ дэргэд нь байх, УТЗЗ тэднээс тун ойр байх сэтгэгдэл өгөхөөр хичээх хэрэгтэй гэжээ.
