ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дарга Ван Хүнин 24-ний өдөр Бээжин хотноо АНУ-Хятадын гурав дахь “1.5 сувгийн” яриа хэлэлцээнд оролцож буй АНУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Ван Хунин хэлэхдээ, энэ оны тавдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадад айлчилсан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Хятад, Америкийн харилцаа болон дэлхийн энх тайван, хөгжлийн асуудлаарх чухал сэдвүүдээр гүнзгий санал солилцсон. Хятадын тал АНУ-ын талтай хамтран хоёр орны төрийн тэргүүн нарын хүрсэн чухал нийтлэг ойлголтыг иж бүрэн, үнэн зөв хэрэгжүүлж, харилцан зөв ойлголтыг нэмэгдүүлэх, бие биеийнхээ үндсэн ашиг сонирхлыг хүндэтгэх, бүх салбарын бодит хамтын ажиллагааг бэхжүүлэх, санал зөрөлдөөнийг зохистойгоор зохицуулах, Хятад-Америкийн бүтээлч стратегийн тогтвортой харилцааг идэвхтэй байгуулахад бэлэн байна гэв.
АНУ-ын төлөөлөгчид хэлэхдээ, одоогийн байдлаар Америк-Хятадын харилцаа онцгой цаг үеийн босгон дээр байна. Хоёр орны төрийн тэргүүн нарын сайн харилцаа нь Америк-Хятадын харилцааны хамгийн үнэ цэнтэй, хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Талууд төрийн тэргүүн нарын хүрсэн бүтээлч стратегийн тогтвортой харилцааг бий болгох нийтлэг ойлголтыг хамтран хэрэгжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих, хүмүүнлэгийн харилцаа, солилцоог нэмэгдүүлэх, хиймэл оюун ухаан зэрэг салбарын эрсдэлийг урьдчилан сэргийлэх замаар хоёр орны ард түмэн болон дэлхий нийтэд үр өгөөж хүргэхийг дэмжиж байна гэв.
