УТЗЗ авилгын эсрэг тэмцэх чухал индэр болсон байна. Жөү Юнкан, Шю Цайхөү, Линь Жихуа, Сү Рүн зэрэг хүмүүсийг ар араас нь албан тушаалаас нь огцруулжээ. Линь Жихуа, Сү Рүн нар УТЗЗ-ийн Бүх Дундадын хорооны орлогч дарга байсан юм.
Өнгөрсөн хоёр жил УТЗЗ-ийнхөн олон хүнийг албан тушаалаас нь чөлөөлжээ. Жишээлбэл, Ей Ванюн, ДКН-ын Сычуань мужийн хорооны байнгын гишүүн, мужийн цэргийн тойргийн комиссар, Бай Юн, ХКН-ын Шаньши мужийн хорооны байнгын гишүүн, Нэгдмэл фронтын хэлтсийн дарга, Дундадын хөнгөн цагааны корпорацын захирал асан Сүнь Жаоше, Гуандүн мужийн УТЗЗ-ийн хорооны дарга асан Жү Мингүө, Дундадын үндэсний аюулгүй байдлын яамны орлогч сайд асан Ма Жянгүө нарыг албан тушаалаас нь огцруулсан байна.
Бүртгэлээс үзвэл, сүүлийн 2 жил УТЗЗ-ийн 13 гишүүн хууль зөрчин эрхээ хасуулсан байна. Харин өнгөрсөн сонгуулийн 5 жилийн хугацаанд нийт 8 гишүүн эрхээ хасуулсан юм.
2-ны өдрийн хэвлэлийн бага хуралд УТЗЗ-ийн чуулганы хэвлэлийн төлөөлөгч Лю Шиньхуа хэлэхдээ: -Авилгатай тэмцэх явцад хэрэг нь илэрсэн бүхнийг шалгана. Хэрэг нь илэрсэн л бол хэн байсан ч хэлтрүүлэхгүй гэжээ.
Дундад улсын бүх салбар УТЗЗ-тэй адилхан авилгатай тэмцэж буй. АТИХ-ын хүрээнд сүүлийн 2 жилд 34 гишүүн хууль зөрчсөний улмаар албан тушаалаасаа огцорч, эсвэл эрхээ хасуулжээ. УТЗЗ-ийн Бүх Дундадын хорооны экс дэд дарга бөгөөд АТИХ-ын гишүүн Сү Рүн хууль зөрчигсдийн хамгийн өндөр тушаалтай нь юм.
Шүүхэд татагдсан УТЗЗ-ийн эдгээр гишүүн УТЗЗ-ийн гишүүн байх хугацаандаа авилга авсан зүйл бараг байхгүйг УТЗЗ-ийн Бүх Дундадын хорооны байнгын гишүүн Гэ Жяньшюн онцлов.
Лин Жихуагаар жишээлэхэд Гэ Жяньшүний үгээр бол, "Интернетээр цацагдаж буй Сахилга бат хянан шалгах хорооны авлигатай тэмцэх арга барилд гол албан тушаалаас нь шилжүүлэн дахин байцаах гэсэн заалт байдаг. Лин Жихуаг тухайн үед Улс төрийн зөвлөлийн орлогч дарга болгож байснаас харахад чухал албан тушаалаас шилжүүлсний дараа шалгасан гэдгийг ойлгож болно. Улс төрийн зөвлөл туслалцаа үзүүлж байгаа, харин авилгын хэрэгт ямар ч холбоогүй юм". "Сү Рүнээр жишээлбэл тэрээр Жяншид албан тушаал хашиж байхдаа авилгын хэрэгт холбогдож байсан, харин Улс төрийн зөвлөлийн орлогч даргын тушаалыг хариуцсаны дараа авилга авч эхэлсэн юм биш. Нэг үгээр хэлбэл эдгээр авилгын хэрэг Улс төрийн зөвлөлтэй холбоогүй юм."
Нэг. Олонх албан тушаалтнууд АТИХ, УТЗЗ-д орохоос өмнө нэгэнт авилгын хэрэгтэй холбоотой, тиймээс одоогийн авилгын хэргийн байдал хүнд ноцтой байна.
ДКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин энэ оны эхээр болсон сахилга батын хорооны 5 дугаар хуралд ойрын 2 жилд илрүүлсэн гэмт хэрэг, шалгаж хянах ажлын үр дүнгээс үзвэл, авилгатай тэмцэх ажил будлиантай хэвээр гэдгийг ойлгож болно. Гол нь авлига авах боломжгүй, авилга авах сонирхолгүй байх явдалд шийдвэрт үр дүнд хүрээгүй байна. "Авилгын хэргийг багасгах, өсөлтийн хэмжээг бууруулах, улс төрийн таатай орчныг буй болгох явдал хүндрэлд тулгарсаар байна."
Хоёр. Хуучин албан тушаалаас шилжүүлэх нь ХКН-ын төв хорооноос авилгын хэрэгт цохилт өгөх шинэ арга хэлбэр болж байна. Энэ нь өндөр албан тушаалтныг шалган байцаахад улам ашигтай, тэдний хуулийн шийтгэлээс зугтах боломжийг бүрэн хаав.
УТЗЗ-ийн бүх Дундадын хорооны 12 дахь сонгуулийн 3 дугаар чуулган өнөөдөр Бээжин хотноо эхэллээ. Цөөнх хуучин төрх харагдахгүй болсонд зарим хүн эргэлзэх хэдий ч олон хүний урам сэргэж байна. Энэ нь ДКН-ын төв хорооны авилгатай тэмцэж, улс төрийн таатай орчныг буй болгох шуурхай зоригийг харуулж буй бөгөөд зарим хүнийг яллан шийтгэх замаар, улам олон хүнд сэрэмжлүүлэг болох нь дамжиггүй.
