solongonews
Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ
2015-03-19 15:42
Саяхан ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын тэргүүлэгч Баатар Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчяны хийсэн Засгийн газрын ажлын тайлан хэлэлцэх үеэр хэлэхдээ:

    - 2014 он ерийн бус нэгэн жил боллоо. Олон өөрчлөлттэй, олон улсын орчин ахуй болон хүндрэл бэрхшээлийн зэрэгцээ Дундад улсын Намын Төв Хороо, Төрийн зөвлөл нь цаг төрийн байдалд зохицуулан тогтвортой өсөлтийн ерөнхий байдлыг баримталж, 2014 оны эдийн засаг нийгмийн хөгжлийн ерөнхий зорилтыг биелүүлж, шинжлэх ухаанлагаар хөгжих чадавхи болон хэр түвшинг харуулж чадсан байна. Өвөр Монгол орон дарга Ши Жиньпиний хэлсэн чухал үгнүүд болон Өвөр Монголд ажиллах үедээ хэлсэн үгнүүдээс суралцаж, Төв Хорооны зохицуулалтаар ажлаа хэрэгжүүлж, тогтвортой өсөлт, бүтцийн зохицуулалт, шинэчлэлтийг ахиулах, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эрсдэлээс сэргийлэх, эдийн засаг нийгмийн хөгжил дунд тогтвортой хөгжлийг баталсан байна.

     Дарга Баатар хэлэхдээ: - Одоохондоо Дундад улсын эдийн засгийн хөгжил шинэ хэв байдалд орлоо. Бид өөрийн үзэл санаа, үйл ажиллагаагаа Төв Хороо болон Засгийн газрын ажлын тайлангийн шаардлагад нийцүүлэх хэрэгтэй. Мөн үргэлжлэн хөгжүүлэх, хөгжлийн арга хэлбэрээ өөрчлөх, хөгжлийг зохицуулах, эв найрамдалтайгаар хөгжүүлэх ойлголтыг буй болгож, шинэ хэв байдал дахь шинэ боломжийг ашиглан эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэх шинэ арга зам хайж, шинэ хөгжилд хувь нэмэр оруулна.

    Нэг. Дэд бүтцийн бүтээн байгуулалтын эргэн тойронд эдийн засгийн хөгжлийн шинэ арга замыг эрэлхийлнэ. Улсаас баруун бүс нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад хэрэгжүүлж байгаа дэмжих бодлогыг ашиглан авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, цахилгаан сүлжээ, усан ашиглалт, хотын дэд бүтцийн бүтээн байгуулал болон экологи хамгаалалтын байгуулалт зэрэг салбаруудад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, үл хүрэлцэх талаа нөхөн, иргэдэд ашиг хүртээж хөгжлийг ахиулна.

     Хоёр. Томоохон хэмжээний аж ахуйн төслийн шинэ хөгжлийг буй болгоно. Зохицуулалтаар дамжуулан томоохон төслүүдийн тэргүүлэгч үйлдлийг идэвхжүүлж, улсаас зөвшөөрсөн томоохон төслүүдийг эхлэн хэрэгжүүлж амжилтад хүргэнэ.

    Гурав. Аж ахуйн өөрчлөлт шинэчлэлтийн эргэн тойронд шинэ хөгжлийн арга хэлбэрийг эрэлхийлнэ. Уламжлалт аж ахуй, шинэ хэлбэрийн аж ахуйн цар хүрээ, тулгуур аж ахуйн олон хэлбэрийн хөгжлийн шинэчлэлийг түлхүү ахиулж, нүүрсийг цэвэршүүлж ашиглах, болд төмөр, өнгөт төмөрлөг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт зэргийг хөгжүүлэн, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, авто машин, нарны энерги, үүлэн тооцоолуур, энерги хэмнэх зэрэг шинэ хэлбэрийн аж ахуйг хүчирхэгжүүлнэ.

     Дөрөв.  Үйлчилгээ болон “Гурван том төсөл”-д нэгдэж, хөгжлийн шинэ арга хэлбэрийг хайна. “Нэг бүс нэг зам”, Бээжин, Тяньжин, Хэбэй мужийн хамтын хөгжил, Хөхмөрний эдийн засгийн бүс зэрэг гурван том хөгжлийн стратегийн боломжийг ашиглан, Орос, Монголтой дэд бүтцээр холбогдох, эдийн засгийн салбарт хөрөнгө оруулах, иргэдийн амьжиргаа болон хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, нийслэл хотын бүтээн байгуулалтад баталгаа хангах. Түүнчлэн умард бүс нутгийн хөгжилд үйлчлэх, бүх улсын цэвэршүүлсэн энергийг боловруулж гаргах суурингийн бүтээн байгуулалтын ажлаа түргэсгэнэ. Өвөр Монголын баруун бүс нутгаас Дундад улсын дунд хэсэг, Шилийнгол аймгаас Жянсу муж хүрэх энерги нэвтрүүлэх замын бүтээн байгуулалтыг дэмжинэ. Мөн Хөхмөрний эдийн засгийн бүс нутгийн хөгжилд үйлчилнэ.

    Тав. Ард иргэдийн амьдралд баталгаа хангах, сайжруулах арга хэлбэрийг эрэлхийлнэ. Тогтвортой хөгжил болон дотоодын хэрэглээг өргөжүүлэн сайжруулах ажлыг нэгтгэж, хөдөө орон нутагт “Арвыг хамруулах” төсөл хэрэгжүүлэн ард түмний амар тайван амьдралд сайн сайхан орчин бүрдүүлж, амьдралын баталгаа ба нийтийн асрамжийг хурдтай хөгжүүлэн, аялал жуулчлал, соёл, цахим худалдаа, боловсрол, соёл, биеийн тамир зэрэг орчин үеийн үйлчилгээг хөгжүүлнэ.  /Лю Жян/

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл