Хятад улсын дарга Ши Жиньпин Варшавд Польшийн ерөнхийлөгч Анжей Дудатай 20-ны өдөр хэлэлцээ хийлээ. Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Польшийн уламжлалт найрамдал, хоёр талын харилцааны хөгжлийг өндрөөр үнэлж, Хятад, Польшийн харилцааг стратегийн бүх талын түншлэлийн харилцаа болгон өндөржүүлж, солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр ард түмэнд бодит ашиг хүртээнэ гэж санал нэгтэй шийдсэн байна.
Хятад-Төв Европын орнуудын хамтын ажиллагааг Европын Холбоотой холбох чухал том санаачилгыг хоёр тал зөвшөөрлөө.
Хэлэлцээний дараа, хоёр орны төрийн тэргүүн нар хамтдаа "Стратегийн бүх талын түншлэлийн харилцаа тогтоох тухай БНХАУ, БНПУ-ын хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурж, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцов.
