Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтын цуврал үйл ажиллагаа "Дижитал оюун ухааны хөгжлөөр эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах ололт амжилтын үзэсгэлэн" 10-р сарын 14-ний өдрийн үдээс хойш Бээжин хотноо болов. Ши Жиньпин даргын гэргий, ЮНЕСКО-гийн эмэгтэйчүүд охидын боловсролыг дэмжих тусгай элч Пэн Лиюань, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал Сами Бахус нар оролцож, үг хэллээ.

Пэн Лиюань Хятад улс дижитал болон ухаалаг технологийг идэвхтэй хөгжүүлснээр эмэгтэйчүүд, охидын амьдралын арга хэлбэрийг өөрчилж, өргөн олон эмэгтэйчүүдэд дижитал эрин үеийн хөгжлийн өргөн боломжийг нээн өгч байна. Эмэгтэйчүүдийн ажил үйлсийн хөгжлийг дэмжих нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын үүрэг хариуцлага юм. Одоогийн байдлаар дэлхийн улс орнууд шинжлэх ухаан, технологийн инновацын үр шимийг эмэгтэйчүүд, охидод илүү өгөөжтэй хүртээх арга замыг идэвхтэй судалж байна. Бахус хэлсэн үгэндээ Хятадын дижитал технологийн жендерийн ялгааг арилгах, эмэгтэйчүүдийн бүх талын хөгжлийг ахиулах, эмэгтэйчүүдийн эрх ашийг хамгаалах зэрэг талаар олсон асар их амжилтыг өндрөөр үнэлэв.
Тэрээр:
- Хятад улс эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулсан нь эмэгтэйчүүдийн үйлсийн дэлхийн хөгжлийг ахиулахад чухал хувь нэмэр оруулсан. Дижитал эринд иж бүрэн хөгжилд хүрэхийн тулд эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалж байна гэж хэллээ.
